Нийгмийн

Банкны ажилтан зээлдэгчээсээ 70 сая төгрөгийн хахууль авчээ

Аажив нь банкнаас их хэмжээтэй зээл авах зорилгоор Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онход албан тушаалын байдалтай нь холбогдуулан 70,000,000 төгрөг хахууль болгон өгчээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ааживыг “өөрт давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн”, шүүгдэгч Онхыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүнд давуу байдал бий болгосон” гэм буруутай гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар, Аажив, Онх нар анх зээл хэрхэн авах талаар уулзаж, холбогдох зөвлөгөөг нэг нь өгч, нөгөө нь авсан, улмаар их хэмжээний зээлийг шуурхай гаргуулах, мөн дансны битүүмж чөлөөлүүлэхэд шан харамж өгөх, авах болон хамаарах бусад асуудлаар харилцан ярилцаж тохиролцсон нь тогтоогдсон байна.

Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онх нь тухайн тохиолдолд зээл олгох, данс битүүмжлэх эрх бүхий албан тушаалтан байгаагүй хэдий ч өөрийн албаны эрх нөлөө, нэр хүнд, танил талаа ашиглаж, Ааживаас түүнд хахууль өгөх бүрт Ааживын зээл авах, зээлийн дансны битүүмж чөлөөлүүлэх хүсэл зориг бодитой биелэгдэж байсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Онхыг өөртөө хууль бус ашиг орлого олох сэдэлт, зорилгоор хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс үзсэн байна.

Түүнчлэн, хахууль авах, хахууль өгөх уг гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн этгээдүүдийн хувьд өөрсдөдөө давуу байдал бий болгох, ашиг олох сэдэлт зорилгын нэгдмэл ашиг сонирхолтой байсан болох нь тогтоогдсон тул Онхыг  “хахууль авахдаа бусдыг хясан боогдуулсан”, Аажив нь тийнхүү “хясан боогдуулалтад гарцаагүй автаж хахууль өгсөн” гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч Ааживыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ. Иймд шүүгдэгч Аажив, Онх нарт хээл хахууль өгсөн, авснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

peesh 7,0 sya bish 70,0 bhdaa yahve dee aimaar yum

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгэхээр зээлсэн мөнгөн дүн нь өндөр гэсэн үг.

Монгол
Монгол

Энэ хүний хувийн банк биш ,цалин авдаг ажилтан нь байж ийм хомхой шунаг сэтгэлтэй албан хаагчдыг ёс зүйгүй,ашиг зөрчлийн сонирхолтой гж өндөр торгууль тавьж байж энэ асуудал багасна.

Зочин
Зочин

ЭНЭ ЮУ Ч БИШ ААЖАВ ОНХ ХОЁР БОЛ ЖИЖИГ ГАРУУД БАЙНА БИ БОЛ ЗЭЭЛ ӨГӨХДӨӨ ЯГ ТАЛЫГ НЬ АВДАГШТ КККК ОДОО БОЛ 70 САЯ МӨНГӨ БИШ МИНИЙ НЭГ АЯГА КОФЕ УУДАГ Л МӨНГӨ БАЙГАА ШҮҮ ХА ХА ХА

Холбоотой мэдээ

Back to top button