
"Катар-2022" дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг 11 дүгээр сарын 21-нээс 18-ны хооронд зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн анх удаа өвөл зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог аж.
Учир нь Катарт зургаа болон долоодугаар сард 40 градус хүрч халдаг тул ийнхүү өвөл заохион байгуулахаар болжээ. Ойрхи Дорнодод анх удаа зохион байгуулагдах уг тэмцээнд 32 баг өрсөлдөх бөгөөд зохион байгуулагч орны баг анх удаа дэлхий аваргын тэмцээнд оролцож буй юм.

Дэлхийн аваргын тэмцээн Катарын Лусаил, Аль Хор, Аль Райян, Аль Вакрах, Доха гэсэн таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болно.
Нэмэлт: Катар тус тэмцээнээс улсдаа 17 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг гаргаад байна. Мөн нийт 2.89 сая тасалбар борлуулснаас Катар, АНУ, Саудын Арабын иргэд хамгийн олон тасалбар худалдан авчээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөх сонирхолтой юм болжээ