СПОРТ
Унгарт болсон эрэгтэй шатарчдын чансаа ахиулах тэмцээнд А.Энхтуул түрүүллээ

Эрэгтэй шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн энэ сарын 13-21-нд Унгар улсын Будапешт хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер А.Энхтуул эх орноо төлөөлөн оролцож есөн өрөг тоглож, долоон оноогоор тэргүүн байр эзэлсэн байна. Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулжээ.
Мөн Их мастер А.Энхтуул энэ сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-нд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.