
Египетийн нийслэл Кайр хотод буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 12-28-ны хооронд зохион байгуулагдах юм.
Өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны өдөр тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн дасгалын холимог багийн төрөлд Монгол Улсын тамирчин ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртлээ.
Тэд финалд БНХАУ-ын Жиан Раншин, Хан Бовен нартай өрсөлдөж 9:17-ийн харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Энэ нь Монголын буудлагын тамирчдаас ДАШТ-ээс түүхэн дэх холимог багийн төрөлд хүртсэн анхны медаль аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.