СПОРТ

Дэлхийн гранприд "Улаанбаатар ММС Энержи" баг гуравдугаар байр эзэллээ

Тайвань улсын Тайпей хотноо ФИБА 3х3 Дэлхийн гранпри тэмцээн аравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Тус гранпри тэмцээнд манай улсын "Улаанбаатар ММС Энержи" баг оролцсон юм.

Тэд Сербийн багийг 21-15-ын харьцаагаар буулган авч хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан. Харин 4/1 шигшээд дэлхийн аваргын тэмцээнд ялагдал хүлээгээд байсан Польшийн багтай тааран тоглосон юм.

Ингээд дэлхийн гранприд "Улаанбаатар ММС Энержи" баг ийнхүү гуравдугаар байрт жагслаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button