Н.Алтанхуяг: “Эрдэнэт”-ийн овоолгоос үйлдвэр нь, аймаг нь, иргэд нь ашиг хүртмээр байна
"Хүдрийн овоолгыг хэрхэн ашиглах тухай" гэсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ төслийг иргэдэд олйгомжтой хэлэх юм бол 33,33,34 гэсэн товчлол. Юу гэсэн үг вэ гэхээр Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр Монголын 100 хувь өмч болсон. Баялгийг нь улсынхаа хөгжил цэцэглэлтэд дийлэнхийг нь зарцуулж чадаж байна. Сайн байна.
Гэтэл хажуугаар нь хүдрийг тусгайлан овоолдог. Дараа нь боломжтой технологиор угаана гэдэг. Дараа ашиглая гэж овоолсон хүдрийн тухай ярих гэж байна. Тэр Хүдрээс катодын зэс ялгаж авах аргаар цэвэр зэс ялгаж авдаг. Цэвэр зэс ялгадаг гурван үйлдвэр байгаа. 1994 онд хамгийн анх Эрмдийн гэдэг компани орсон. Эрдэнэт үйлдвэр 25 хувь эзэмшдэг. 2014 онд "Ачит их" үйлдвэр орсон. Эрдэнэт хувь эзэмшихгүй байгаа. Өнөө маргаашгүй "Зэс эрдэнийн хувь" гээд үйлдвэр ашиглалтад орох гэж байна.
Миний өргөн барьсан төсөл бол тэнд байгаа үйлдвэрүүдийн ашиг Эрдэнэтийн иргэдэд ямар ч хүртээлгүй болчихоод байна. Үүнээс хойш түүнээс цааш Эрдэнэт үйлдвэр 34 хувиа, аймаг 33 хувиа, иргэд нь 33 хувиа эзэмшинэ шүү гэсэн тогтоолтой болмоор байна. Ингэснээр өнөөдрийн тооцоогоор жилдээ 300 орчим тэрбумын ашиг хийнэ. Үүнээс ГОК 100 тэрбумыг авна. Дахиад 100 тэрбумыг Эрдэнэт хот, дахиад 100 тэрбумыг Эрдэнэтийн ард түмэн авна. Эрдэнэтэд 100 орчим мянган хүн амьдарч байгаа гэвэл нэг хүн жилд нэг сая төгрөг хүртэх боломжтой.
Бүгдээрээ хождог схемийг Монголд хийвэл яасан юм бэ. Өмнөговь аймагт жижиг Тавантолгой байдаг. Иргэддээ мөнгө олгодог. Эрдэнэтийг хоёр дахь жишиг болгочихъё. Бүх баялагтай аймгуудад аймагт нь, иргэдэд нь тодорхой хувийг үлдээдэг болгочихвол аймаг орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд ч нэмэртэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдорж иддэг
Монгол улсын иргэн бүр ашиг хүртмээр байна