НИЙГЭМНийгэм мэдээ

Нягталъя: Цагдаагийн байгууллагаас охины ар гэрийг мэдээлэл өгөхийг хориглосон гэдэг худал

Аравдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт найман автомашиныг хамаарсан томоохон осол болсон. Ослын үеэр бага насны хоёр ч охин гэмтсэн юм. Сэтгэл сэртхийлгэм бичлэг цацагдсаны дараа олон нийт осол гаргасан иргэнээс хариуцлага нэхэж эхэлсэн.

Мөн түүний ар гэрийнхэн нийтэд ил мэдээлэл өгөхгүй байгаад ч иргэд эргэлзэж ямар нэгэн гадны нөлөө оросн хэмээн хардаад байгаа. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ч.Маралмаагийн үйлдсэн ослын хохирогч охины ар гэрийнхнийг олон нийтэд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллага хоригложээ" гэх мэдээлэл цацагдах болов.

Бид энэ асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Бидэнд тийм эрх байхгүй. Нийтэд мэдээлэл өгөх өгөхгүй нь тэр хүмүүсийн эрх шүү дээ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүмүүс ямар хүний мууд дуртай юм бэ. Эцэг эх нь дайрсан хүүхнийг шоронд хийлгэснээс наранд байлгаж байж охиныхоо эмчилгээний төлбөр хохирлоо авсан нь дээр шүү дээ. Улай үзсэн хэрээ шиг л нэг юм болмогц л өөрийнхөө бах тавыг хангах гээд л улыг нь шагайгаад л мөрдөөд л бусдыг шордоод л давхичихдаг хүмүүс олон болсоор л.....

Зочин
Зочин

ТЭГЭЭД ЯАЦЫН АМАНД НЬ ШАР ТОС ХИЙЦЭН ЮМ УУ? ДУУГАРААЧ ТЭГЖ ИХ ЧИРЭГДЭЖ ЯВСАН БАЙХАД МОНГОЛЫН ЦАГДАА БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ ШАХАМ МААШ ХӨНГӨН ГЭМТЭЛ АРЬС НЬ Ч ШАЛБАРААГҮЙ ГЭЭД ХУЦАЛДААД БАЙСАН БИЗ ДЭЭ.АРАЙ ХЭТЭРХИЙ ЮМАА ТЭГЭХЭЭР ЧИНЬ ОЛОН НИЙТ ХАРДАХ НЬ ЗӨВ БИЗ ДЭЭ? ТЭР ДАЙРАГДСАН ХОЁР ОХИНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ ТАВИАЧ ТЭГВЭЛ ТОДОРХОЙ БОЛНОО СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ САЛБАДАЙГУУДАА АР ГЭРЭЭС НЬ ОЧИЖ ЯРИЛЦЛАГА АВААЧ ЭНЭ ТА НАРЫН АЖИЛ БИЗ ДЭЭ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүнд гэмтэлд орохгүй гэдгийг эмч нар тайлбарласан. Жишээ нь аарцагны яс хугарах бяцрах хүнд гэмтэл. Тэр охины ямар ч яс хугараагүй байна гэж эмч нар хэлсэн. Эмч цагдаа нар тэр байтугай гэмтэл харж байсан тул цочрохгүй. Юм үзээгүйгээрээ бидэнд л айхтар харагдана.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Cи тэгтлээ санаа зовоод байгаа бол тэр ослоос хойш болсон ослын хүмүүст санаа тавиач. Хохирогч нь нас барсан хэрэг ч байна.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Уламбаяр уламбалай гэж эргүү эцэг охин 2г эр эм болгон холбож эргүүтээд ажил олдохгүй байнаа юм бол осолд орсон 2 охины гэрээр эцэг эхтэй нь уулзаж олон түмэнд дуулгаач

Зочин
Зочин

Алд дураараа орох чи хэн юм бэ ? Хувь хүмүүс мэдээлэл өгөхгүй гэсэн бол өөр юм сонирхооч. Ямар илүү үгэнд дуртай. Бүр албадчихсан. Энэ хэргээс өөр анхаарал татахаар хэрэг зөндөө байна. Эгүүр ч гэсэн цуу яриа сурвалжилж очиж асууж тэнэгтэж өгч байна !

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Зариг өнөрөө 2 хүүхдиин талаар таг боллоо амандаа юу чихүүлчээв хөөё

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Юм л болвол шаваад орчихдог сэтгүүлчид 2 охины бэртлиин тадаар яагаад таг болчихвоо

Холбоотой мэдээ

Back to top button