УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын дараагийн дэд даргыг сонгохдоо боловсрол, туршлагыг сонжино

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан томилогдсноор УИХ-ын дэд даргын суудал эзгүй болоод байгаа билээ.

Тэгвэл эл суудалд хэн гэж эрхэм гишүүн очих нь анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл албан тушаалд очих хүнийг ойрын үед ярихаар төлөвлөжээ.

УИХ-ын дэд дарга удирдах албан тушаал учраас намын дүрмээр нам дээр хэлэлцэж, МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулж, дараа нь намын бүлгээр, хамгийн сүүлд УИХ-аар оруулж дэмжиж байж сонгогдог албан тушаал юм.

МАН-ын парламентын 62 гишүүнээс судалж үзээд, сонгогдсон байдал, боловсрол, туршлага, УИХ-ын удирдлагаар ажиллах чадвар зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, нэр дэвшүүлэх аж. Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахдаа өөрөө хэнтэй ажиллах вэ гэдгээ шийддэг бол парламентын албан тушаалтныг заавал сонгох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:48

Үнэн л байгааасай

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:54

Манай гишүүдийн амнаас гарч буй үг яг 100 хувь биелэлээ олдог бол гүүмүү сайхнаааа

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:54

Ам үйлдэл хоёр тань зөрөхвуй дээ.

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:54

aaaa bazarwaaan ni boltugai boltugai

Зочин
Зочин
10 сар 26, 2022 09:55

Одоо л жинхэнэ хүний боловсролыг хардаг болох нь дээ

Зочин
Зочин
10 сар 26, 2022 10:17

за битгий сэтгүүлч,бөх,дуучин,яруу найраг,шүлэг уншдаг байсан хүмүүсийг тавьчихаарай даа тэгвэл бүүр дордсон ИХ хур�##� болно шүү.Улс сүйрэлийн эцсийн шатандаа орлоо л гэсэн үг шүү

Зочин
Зочин
10 сар 26, 2022 11:05

Б.Энхбаярыг л их хурлын дэд болгох хэрэгтэй. Бусад нөхдийн хэн ч дэд даргад тэнцэхгүй. Энхбаяр шиг шударга хуулиа яг таг мэддэг хүн хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 26, 2022 13:22

Ха ха

Холбоотой мэдээ

Back to top button