Нийгмийн

Шөнийн цагаар автомашин хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэн оргон зайлсан болон, сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилготой улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлээлт оргодол-2022" нэгдсэн арга хэмжээг эхлүүлэн ажиллаж буй.

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тодруулбал, иргэдийн зогсоолд байршуулсан тээврийн хэрэгслийг шөнийн цагаар хулгай хийдэг бүлэг этгээдийг дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Шалгалтын явцад дээрх этгээдүүд нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олон удаагийн үйлдлээр буюу 2022 оны аравдугаар сарын 05-наас 26-ны хооронд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогджээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Enhbayar
Enhbayar

Minii toli ed nar sahitsuulsan baih

Dorj
Dorj

Munkhbataa naad bichsenee unshad uzde umnuus ni bugs ulaij bh yum

Холбоотой мэдээ

Back to top button