Гадаад мэдээ

Япон: 700 тэрбум төгрөгөөр боссон анимийн парк ашиглалтад орлоо

1985 онд байгуулагдсан Жийбл студийн бүтээсэн дэлхийд хамгийн алдартай дөрвөн аними киногоор сэдэвлэсэн музейн парк Япон улсад энэ сарын 1-ний өдөр нээлтээ хийлээ. Тус паркийг 232 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулсан байна. Мөн 7.1 га газрыг хамрах бөгөөд энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд 5.6 жилийг зарцуулжээ.

Жийбл студи нь дэлхийн аними сонирхогчдод бүтээлээрээ аль хэдийн танигдсан ч шинэ залуу үедээ мартагдуулахгүй үлдээхээр энэхүү музейн паркийг байгуулж буй юм.

Музейн парк залуучуудын толгод, Жийблийн агуу агуулах, Дондоко ой, Мононокегийн тосгон, шулмын хөндий гэсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд "Миний хөрш Тоторо", "Spirited Away" зэрэг Оскар авсан шилдэг киноноос сэдэвлэн бүтээжээ. Тус парк дуртай киноныхоо үйл явдал, дотоод уур амьсгал, дүрүүдийг дэргэдээс нь харж мэдрэх боломжийг олгох аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button