"Ирээдүй өв сан"-д энэ онд сохор зоос ч нэмэгдээгүй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ирээдүйн өв сан"-гийн дансанд яг хэдэн төгрөг байгаа юм бэ. Их наядаар нь авсан уу. Офф-тейк гэрээний л нэг хэлбэр" хэмээн хөндөв.
Эл асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2021 оны эцсийн байдлаар 2.5 их наяд төгрөг хуримтлагдсан байгаа. 2022 онд хуримтлагдаагүй. Хуримтлагдахгүй" хэмээсэн юм.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард батлуулсан. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, байгалийн баялгийн орлогоо хуримтлуулж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болохоор тооцож байв. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн байхдаа Ч.Хүрэлбаатар сайд "Ирээдүй өв сан"-гийн мөнгийг ямар ч тайлбараар зарцуулах ёсгүйг Сангийн сайд Б.Жавхланд сануулсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.