УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр аа, чамд хүний үг сонсох чих хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.11.03/ үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолыг хэлэлцэхдээ 70 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хурааж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах ёстой. Солонгосын хөрөнгө оруулагчид Монголд ирээд хөрөнгө оруулмаар байна, хэнтэй уулзах вэ гэж байгаа. Гэтэл энэ асуудлыг хариуцдаг газар байхгүй, гадаадын хөрөнгө оруулагч хаашаа очихоо мэддэггүй. Хуульд өөрчлөлт оруулахдаа гадаадыг хариуцаж байсан агентлагаа бүгдийг нь алга болгосон. Төсөв мөнгө нь суучихсан юм билээ. Орхигдсон байна гэж үзээд ажлын хэсэг дээр хийсэн. Будаач будаач гэхээр сахлаа битгий буд, Б.Энхбаяр аа. Юманд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Гүтгэлэг тараана хүн доромжилно. Хэр хэмжээнээсээ хэтрээд яваа шүү. Чамд хүний үг сонсох чих хэрэгтэй. Бодох толгой хэрэгтэй. Ойрын үед чиний попрол хэтрээд байгаа шүү. Хувь хүнд хэлэх гэж байгаа бол хэл наадахаа. Чамд одоо жаахан даруулга хэрэгтэй. Бодож байж улстөрийн асуудалд ханд" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 3, 2022 18:06

ЭНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛЖ БОЛНОО ХЭРЭГТЭЙ Л БАЙХ ЖИНХЭНЭ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ГАЗАР БОЛНО ШҮҮ ХҮРЭЛБААТАРАА .ТАНАЙ НАМ БОЛОН ЭРХ БАРИГЧДАД ИТГЭХ АРД ТҮМНИЙ ИТГЭЛ АЛГА БОЛСОН ИРГЭД ТӨРДӨӨ ИТГЭХЭЭ БОЛИОД ИРЭХЭЭР НАМТАЙГАА ХАМТ НАРАНГИЙН ЭНГЭР БАРААДАХЫН ДОХИО ШҮҮ.ЯМАР ИХ ЯРЬДАГ ХУЦАЛДДАГ ЮМ ИРГЭД ЧИНЬ ХЯЛАЙЛАА ОДОО ХУЦАЖ ДОНГОСОХОО БОЛИОД ИРГЭД РҮҮГЭЭ ЧИГЛЭСЭН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛООГҮЙ ЮУ? ӨӨРСДӨӨ ОДОО АМЬДРАЛЫХАА АСУУДЛЫГ ШИЙДЧИХСЭН БИЗ ДЭЭ? ОДОО ИРГЭДЭЭ ХООЛЛООЧ ТА НАР ӨЛСӨЖ ҮЗСЭН ЮМ УУ?

Иргэн
Иргэн
11 сар 3, 2022 19:00

Күэ нөгөө ЭЗХөгжлийн яамны хийх үндсэн ажил биш үү. Юун агентлаг байгуулах вэ? Бурхан минь. Энэ Хүрэлбаатар юу хийхээ мэдэхгүй яваа юм уу даа

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
11 сар 3, 2022 20:27

энэ баас хотгор шанага хүн загнах юу юм. өөрөө хулгач байж бүү г�##�зуур

Холбоотой мэдээ

Back to top button