Nike: Кайри Ирвингээс харилцаагаа тасалж, "Kyrie-8" пүүзийг үйлдвэрлэхгүй гэдгээ мэдэгдлээ

"Nike" компани Бруклин Нетс багийн холбон тоглогч Кайри Ирвингтэй харилцаагаа цуцалж байгаа тухайгаа CNN-д цахим шуудангаар мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Nike"-д үзэн ядсан агуулга бүхий үг хэлэх орон зай байхгүй бөгөөд антисемитизмын аливаа хэлбэрийг буруушааж байна" хэмээн дурдсан байна. Тиймээс бид Кайри Ирвингтэй харилцаагаа нэн даруй цуцлах шийдвэр гаргасан. Мөн цаашид "Kyrie 8"-ыг үйлдвэрлэхгүй.
Үүсээд буй нөхцөл байдал болон түүний хүмүүст үзүүлэх сөрөг нөлөөнд бид харамсаж, сэтгэл дундуур байна.
Тэрбээр хэлсэн үгнийхээ тухай тайлбар бичихдээ: "Надад Еврэйчүүдийн түүхийг үгүйсгэх бодол байгаагүй. Сэтгэл хөтлөлдөө автан буруу ойлголт төрүүлсэндээ уучлал хүсэж байна. Байдал үүнээс дордохгүй гэж итгэж байна" гэжээ.
Мөн түүний арьс өнгөний үзэл гаргасан энэ үйлдэлд баг нь ямар шийдвэр гаргах эсэх тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар энэ үед нь явуулах шийдвэр гаргахгүй хэмээн мэдэгджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.