Японд онгоцны хурдтай галт тэргийг амжилттай туршлаа

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан галт тэргийг Япон, Франц, БНХАУ, Герман улсууд ашиглаж байна. Тодруулбал, Япон улсад хэвийн ашиглаж байгаа Шинкансен хурдан галт тэрэгний дундаж хурд 320 км/цаг. Харин шинээр туршиж байгаа "Alfa X" Class E956 загварын хурдан галт тэрэгний дундаж хурд 360 км/ц, хамгийн дээд хурд 400 км/цагт хүрсэн байна. Энэ нь онгоцны дундаж хурдтай тэнцэхүйц үзүүлэлт юм.

Дэлхийн олон улс орон, үүний дотор Европын холбооны гишүүн орнуудад зорчигчийн галт тэрэг бүхэлдээ цахилгаанжсан. Европын Холбооны гишүүн орнуудын дотор зүүн Европын орнуудын галт тэрэгний дундаж хурд 80-90 км/ц байгаа бол баруун Европын орнуудад 100 -141.6 км/цаг байна.
Дэлхийд зорчигчийн галт тэрэгний үйлчилгээнд дизель хөдөлгүүртэй галт тэрэг ашиглаж буй цөөхөн улсын нэг нь Монгол улс. Харин зарим улс алслагдсан уурхайгаас хүдэр тээвэрлэхэд дизель хөдөлгүүртэй галт тэрэгийг ашигладаг.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.