Улс төрийн мэдээ
УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан болж байна

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан нээлээ.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд байснаас гадна Засгийн газрын гишүүд, үе үеийн төрийн тэргүүнүүд, "Чингис хаан" одонт эрхмүүд, УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг төрийн байгууллагын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн оролцлоо.
Яг одоо УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол бахархлын өдөр"-т зориулан үг хэлж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.