Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрчүүд ядуурах, эмэгтэйчүүд баяжих тусмаа архинд ордог

Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага спирт агуулсан ундааны хэрэглээгээр тэргүүлэгч улс орнуудын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтыг Литва улс тэргүүлжээ. Тус улсын иргэд жилд дунджаар 14 литр спирт агуулсан ундаа хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Австри, Эстон, Чех улсууд 11-12 литр спирт хэрэглэдэг үзүүлэлтээр Литвийн араас жагссан бол “балгах” дуртайгаараа алдартай ОХУ тавдугаарт оржээ. Харин уудаггүй орнуудын жагсаалтыг Индонез тэргүүсэн байна. Тус улсын хүн амын спиртийн хэрэглээ бараг 0-тэй тэнцдэг аж. Турк, Энэтхэг, Израиль улсууд 1-3 литр спиртийн хэрэглээгээр Индонезтэй айлсжээ.

Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага судалгаандаа 2020 оны үзүүлэлтүүдийг ашиглаж, илүү нарийн үр дүн гаргахын тулд 2000 онтой харьцуулан боловсруулжээ. ОХУ, Польш, Литвад спиртэн бүтэгдэхүүний үйлдвэрлэл үргэлж өсч ирсэн бол бусад нь зарим жил бууралттай байв. Мөн спиртийн ихэнхийг шингээдэг “хэсэг бүлэг” байдгийг улс тус бүр дээр хувилан гаргасан байна. Тухайлбал, Унгарт спиртийн хэрэглээний 90 хувийг хүн амын 20-хон хувь нь хэрэглэдэг бол Францад энэ үзүүлэлт 50 хувьтай гарчээ.  

Тайланд “Эрчүүдийн хувьд нийгмийн гарал, амьдралын түвшин буурах тусам архины хэрэглээ нэмэгдэж байсан бол эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ байдаг гэсэн зүй тогтол ажиглагдлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Ч.Ундрам гишүүнээс харахад үнэн байна даа энэ судалгаа.

ennie
ennie

Ундрам авгайн жишээ энэ авгай тэгээд төрийн сандлыг зайдлаад суугаад бх бузар авгай юу энийг зайлуулаач

Холбоотой мэдээ

Back to top button