“Дэлхийн цом”: Эрчүүд АНУ-д хожигдож , эмэгтэйчүүд Японыг яллаа

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Коралвилл хотноо болж байна. Манай эрэгтэй шигшээ баг өнөөдөр эхний халз барилдаанаа АНУ-тай хийж 3:7-гоор хожигдлоо. ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү, Г.Ганхуяг нарын барилдах байсан 61, 92 кг-ыг жинд манайхаас бөх барилдалгүй 0-лүүлсэн байна.
Харин ОУХМ Т.Тулга “Будапешт 2022” ДАШТ-ий мөнгөн медальт Жон Диакомихалисыг, ОУХМ З.Сумъяабазар Винченцо Жозефыг, МУГТ М.Лхагвагэрэл Хейден Зиллмерийг ялжээ.
Эмэгтэй баг маань харин эхний учраа Японтой 5:5-аар тэнцлээ. Манай багаас Д.Отгонжаргал, С.Цэрэнчимэд, П.Орхон, Ө.Пүрэвсүрэн, Э.Даваанасан нар яьсан байна.
Ө.Пүрэвсүрэн өрсөлдөгчөө цэвэр хожсон тул онооны чанараар манай баг илүү гарсан.
АНУ-Монгол 7:3
57 кг: Зейн Ричардс-З.Занабазар 10:0 (1:0)
61 кг: Сeт Γpocc - 0-лэсэн (2:0)
65 кг: Янни Диaкoмихaлиc - Т.Тулга 3:10 (2:1)
70 кг: Тaйлep Бepгep - З.Мөнхтулга 10:0 (3:1)
74 кг: Βинчeнцo Жoзeф - З.Сумъяабазар 0:8 (3:2)
79 кг: Жopдaн Бappoуз - М.Тэмүүжин 10:0 (4:2)
86 кг: Зaхид Βaлeнcия - Б.Бат-Эрдэнэ 10:0 (5:2)
92 кг: Ηaтaн Жeкcoн - 0-лэсэн (6:2)
97 кг: Κaйл Снaйдep - Ө.Батзул 0:0 (7:2)
125 кг: Χeйдeн Зиллмep - М.Лхагвагэрэл 1:3 (7:3)
Япон Монгол 5:5
50 кг: Ханано Сакүрай - Д.Отгонжаргал 3:3 (0:1)
53 кг: Рино Катаока - Г.Отгонжаргал 5:1 (1:1)
55 кг: Моэ Киёока - Б.Болортуяа 6:4 (2:1)
57 кг: Рүка Натами - Б.Эрдэнэсувд 3:1 (3:1)
59 кг: Химэка Тохүхара - Э.Даваачимэг 5:3 (4:1)
62 кг: Юи Сакано - С.Цэрэнчимэд 5:7 (4:2)
65 кг: Мию Имай - П.Орхон 4:9 (4:3)
68 кг: Күми Кобаяши - Ө.Пүрэвсүрэн цэвэр ялсан (4:4)
72 кг: Юүка Фүжикүра - Э.Даваанасан өрсөлдөгч нь гарч ирээгүй (4:5)
76 кг: Нодока Ямамото - О.Бурмаа 2:0 (5:5)











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жаахан утгатай алдаагүй бичмээр юм аа. Ийм гоё мэдээ бичиж байж.
Наад муу үхээрийн империалист бараг дэлхийн бүх оронд хорт ажиллагаа явуулсан америкчуудыгаа ялчихаж чаддаггүй арчаагүй амьтад бол доо.