СПОРТ
Дэлхийн цом: Эмэгтэй баг хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Коралвилл хотноо болж, манай багууд эхний учраатайгаа өрсөлдсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, Эрэгтэй баг АНУ-д 3:7-гоор хожигдож, эмэгтэйчүүд Японыг хожсон. Тэгвэл хэсгийн хоёр дахь барилдаандаа манай эрэгтэй баг Гүржид, эмэгтэй баг Украинд тус бүр 3:7-гоор хожигдсон байна. Ингээд эрэгтэй баг мултарсан бол эмэгтэй баг АНУ-ын багтай хүрэлд медалийн төлөө барилдахаар болов.
“Дэлхийн цом”, Коралвиль, АНУ
Эрэгтэй
Алтын төлөө: Иран-АНУ
Хүрлийн төлөө: Дэлхийн шигшээ-Гүрж
Эмэгтэй
Алтын төлөө: БНХАУ-Украин
Хүрлийн төлөө: Монгол-АНУ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.