СПОРТ

Горди Хоугийн дээд амжилтыг эвдэхэд А.Овечкинд таван шайб оруулах үлдлээ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон кэпиталз” багийн тоглогч Александр Овечкин “Веннипег жетс” багийн хаалганд шайб оруулжээ. Энэ нь түүний замналынхаа турш оруулсан 797 дахь гоол болсон байна.

Тэрбээр энэ улиралд Горди Хоуг гүйцэж ҮХЛ-ийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт дэвших нь ойлгомжтой болоод буй. Тэрбээр одоо таван шайб оруулахад Горди Хоуг /801/ гүйцнэ. Харин бүх цаг үеийн мэргэн бууч Уэйн Гретцкиг /894/ гүйцэхэд 98 гоол оруулах дутуу байгаа юм.

Александр Овечкин ҮХЛ-ийн 1304 тоглолтод оролцож 1440 оноо /797 гоол+643 дамжуулалт/ аваад буй. Энэ улиралд тэрбээр 30 тоглолтод 30 оноо /17 гоол+13 дамжуулалт/ аваад байна.      

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button