СПОРТ

“Ливерпүүл” Энцо Фернандесийн төлөө “Бенфика”-д 120 сая евро санал болголоо

Аргентины шигшээ, “Бенфика” багийн хагас хамгаалагч Энцо Фернандес “Ливерпүүл”-д очиж магадгүй болжээ. Английн баг түүнийг авахын тулд 120 сая евро гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн талаар “Sports Illustrated” энэ талаар мэдээллээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр, 120 сая евро нь Энцогийн “Бенфика”-тай байгуулсан гэрээнд орсон, суллаж явуулахад шаардагдах мөнгөн дүнгийн хэмжээ тул наймаа бүтэмжтэй болох нь бараг л ойлгомжтой гэнэ. Мөн Энцо болон “Ливерпүүл” хоорондын гэрээ байгуулахад ойртсон гэсэн өгүүлбэр ч оруулжээ.  

21 настай залуу тоглогчийн төлөө Мадридын “Реал” өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл өмнө гарч байсан. Тэрбээр энэ улиралд “Бенфика”-гийн бүрэлдэхүүнд 13 тоглож, нэг гоол оруулан, гурван удаа гоолын дамжуулалт өгчээ.      

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button