Хөлбөмбөгийн домгууд Л.Мессиг дэлхийн аварга болоосой гэж хүсэж байна

Хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг тоглогчид Лионель Мессиг дэлхийн аварга болоосой гэж хүсэж байна.
“Шүдэрхэг” хочтой байгаад сүүлд “Жинхэнэ”, “Ориг” Роналдо гэгдэх болсон Бразилийн шигшээ багийн довтлогч Роналда буюу Луис Назарио да Лима энэ тэмцээнд Аргентиний шигшээ баг түрүүлбэл баярлана гэж мэдэгдсэн.
Араас нь Жейми Каррагер “Л.Месси энэ ДАШТ-д түрүүлбэл Л.Месси бүр цаг үеийн шилдэг болно” гээд ийм үр дүнд баяртай байх болно гэсэн бол Хорхе Вальдано мөн яг энэ санааг илэрхийлээд дээр нь “Лео Мессид дургүй байна гэдэг хөлбөмбөгт дургүй гэсэн үг” гэж нэмжээ.
Харин хагас шигшээд Аргентитай тулах Хорватын шигшээ багийн тоглогчид үүнээс өөрийг хүсэх нь ойлгомжтой. Тус багийн Иван Перишич “Бид тоглолтод 100 хувь бэлэн байна” гэсэн бол Лука Модрич түүнийг зогсоохын тулд бүхнийг хийнэ гэжээ.
Хоёр багийн тоглолт өнөө шөнө болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.