СПОРТ

ҮСБХ "Улирлын шилдэг тоглогч"-ийн шагналаа Майкл Жорданы нэрэмжит болголоо

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбоо "Улирлын үнэ цэнэтэй тоглогч" /Most valuable player буюу MVP/-ийн шагналаа домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы нэрэмжит болгожээ. Шагнал өмнө нь ҮСБХ-ны анхны комиссар Морис Подолоффын нэрэмжит байсан юм.

Майкл Жорданы нэрэмжит цом 23.6 дюйм өндөр, 23.6 фунт жинтэй байх бөгөөд энэ нь Майклын хувийн дугаар болон ҮСБХ-нд аваргалсан тоог бэлгэдэж байгаа аж. Майкл Жорданы хувьд, цомыг хүн дүрстэй байхыг дэмжсэн ч өөрийнх нь баримал байхыг таашаагаагүй гэнэ.

Майкл Жордан нь "Чикаго буллз" багийн бүрэлдэхүүнд ҮСБХ-ны аварга цолыг зургаан удаа хүртэхдээ тухай бүрт нь "Плей оффын шилдэг тоглогч"-оор шалгарсан /Энэ шагналыг аваргалсан багийн лидер тоглогч хүртдэг бичигдээгүй хуультай/. "Улирлын үнэ цэнэтэй тоглогч"-оор тав, "Бүх оддын тоглолт"-ын шилдэг тоглогчоор гурван удаа шалгарч байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button