Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайланд: Мансууруулах бодисны наймаачин баригдахгүйн тулд гоо сайхны хагалгаанд оржээ

Тайланд улсын цагдаагийн газрын мэдээлснээр тус улсад эрэн сурвалжилж байсан мансууруулах бодисны наймаачин хуулийн хариуцлагаас мултрахын тулд гоо сайхны мэс ажилбарт оржээ.

Тодруулбал, Сахарат Саванжаенг гэх 25 настай залууг цагдаагийн байгууллагаас гурван сар эрэн сурвалжилсан байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт Бангкок хотод байхад нь баривчилжээ.

Тэрбээр нэрээ Чой Жи Мин болгон сольж, солонгос хүн шиг харагдахын тулд гоо сайхны мэс ажилбарт орсон нь тогтоогдсон байна. Цагдаагийн газраас мэдээлснээр тэр огт өөр хүн шиг харагдаж байсан ажээ.

Түүнийг царайгаар нь таниагүй ч мансууруулах бодисны худалдааны мөрөөр нь мөшгөж, барьж авсан байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button