Монголд шүгэлдэх бол гадаадад ийм технологи ашигладаг

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Шүгэл" төслийг санаачлаад байгаа юм. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд шүгэл үлээе, хариуцлагатай болъё гэсэн мессежийг хөндөж буй.
Хачирхалтай нь, хүмүүс аюулд орсон үедээ шууд утгаараа шүгэл үлээх аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Шүгэл нь дэлхийн олон улс, орнуудад хэрэглэгддэг бөгөөд хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн аюулд өртсөн, осол аваар, байгалийн гамшгийн үед болон тусламж хэрэгтэй ямар ч үед шүглээр дохио өгдөг" гэжээ.
Тэгвэл бусад улс орнуудад хүн аюулд орсон үедээ үнэхээр шүгэл үлээдэг гэж үү. Техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс өөрийгөө аюулд орсныг мэдэгдэх ямар, ямар технологийг хэрэглэж байна вэ.
Хамгаалалтын дуут дохио
Энэхүү хэрэгслийг цүнхнээсээ эсвэл түлхүүрийн оосроосоо зүүх боломжтой. Аюул осолд орсон үедээ төмрөн хэсгийг татаж авахад 140 децибелийн чанга чимээ гаргадаг байна.
Сонголтоосоо хамаарч гаргах чимээ нь өөр, өөр (Нохой гаслах, аюулын дохио дугарах гэх мэт). Энэ чимээг сонссон хүмүүс бусдад аюул учирсныг мэдэж тусламж үзүүлдэг байна.

My Buddy Tag буюу хамгаалалтын дохио илгээгч
Энэхүү төхөөрөмжийг эцэг эхчүүд болон багш нар ухаалаг гар утас, таблетаараа дамжуулан ашиглах боломжтой. Таны хүүхэд төөрөх эсвэл сандрах үедээ дохиоллын товчлуурыг дарвал таны утсанд сэрүүлэг дуугарч, мэдэгдэхээс гадна хаана байгааг нь харуулдаг байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shugeldehig n huleegeed bj bdag mangar gemt heregten bh uu
Иймэрхүүэргүүнүүд �######�
Хамгийн хямд нь л энэ арга болсон юм байлгүй дээ.
Wу ярьхавд...УУЖ ИДДЭГ ХООЛны гишүүдийн хамгийн ШИЛДЭГ нь гэл үү????.......Нөгөө???? Мордохын хазгай...гэж????????????????????????????