СПОРТ

Монгол тамирчин БНСУ-ын лигт тоглох эхлэлийг тэд тавина

Монголын волейболын холбооноос жил бур уламжлал болгон зохион байгуулдаг хамгийн том, чансаа өндөр тэмцээн бол үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн билээ. Өнгөрсөн жилийн энэхүү тэмцээнд эдгээр шилдэг залуу тамирчид дөрвүүлээ медаль хүртсэн юм.

Т.Хангалын хувьд Тайландын дээд лигт урилгаар тоглосон бөгөөд тус тэмцээнээс алтан медаль хүртэж, үнэ цэнтэй тоглогчоор шалгарч ирээд буй. Харин Б.Батсуурийн хувьд мөн л гадны лигт урилгаар тоглож байгаа бөгөөд тэмцээн нь одоогоор үргэлжилж буй. Б.Баярсайхан, Э.Энх-Эрдэнэ нарын хувьд БНСУ-д суралцдаг бөгөөд тус улсын оюутны лигт тоглодог.

Тэгвэл энэ шилдэг дөрвөн тамирчин 2023 оны KOVO Asia Quarter буюу гадаад тоглогчдын сорилтод оролцохоор болжээ.

Тус сорилд нийт найман улсын 32 тамирчин өрсөлдөх юм байна. Тодруулбал, Тайван 9, Индонез 7, Монгол 4, Филиппин 4, Япон 3, Малайз 3, Хонконг 1, Тайланд 1.

Харин эмэгтэй төрөлд зургаан улсын 24 тамирчин сорилтод орно. Тодруулбал, Тайланд 8, Филиппин 6, Япон 3, Индонез 3, Тайван 2, Хонг Конг 2 тамирчин тус тус өрсөлдөнө.

Хэрэв тэд тэнцэж чадвал том боломжийг өөрсдөдөө болоод эх орондоо нээх юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

haha

Зочин
Зочин

Хичээгэрэй хүүхдүүд минь амьдрал чинь сайжирна

boliochee
boliochee

mongolchuud sags toglono gej yu bhav dee kkk bagiin sport hezee ch hugjihgui.er ni mongol orkuud sportiin ali ch turuld domog bolson amjilt gargaj bgaagui bilee

Зочин
Зочин
Reply to  boliochee

Сагс, волейболоо ялгахгүй мал минь эхнэрийнхээ өврийг ухаад л өөртэйгээ адилхан хэдэн мал торой шиг цувуулаад л хэвтэж байна уу. Нүдээ нээ залуучуудад бүү атаарх. Хэдэн хүүхдийнхээ хувь заяаг бодож олонтой байлгаж нийгэмшүүлж л үзээрээдэй бурхан минь

Зочин
Зочин
Reply to  boliochee

teneg mini volleyball ain

Холбоотой мэдээ

Back to top button