Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьд байхдаа 35 тэрбумын ашигтай ажиллаж, гангийн төслийн ТЭЗҮ-ийг төрд алджээ

Төр өөрийн өмчид авсан үйлдвэрийн нэг бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр билээ. Өдгөө 29 дэх жилийн нүүрийг үзэж буй тус үйлдвэр төрийн мэдэлд очсоноос хойш халаа сэлгээ тасраагүйгээс гадна их хэмжээний санхүүжилтийг төсвөөс гаргуулсан байдаг.
16 жилийн турш төрийн өмчөөр үйл ажиллагаагаа явуулсан тус компанид 2010 оноос эхэлж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх санаачилгыг мэр сэр гаргасаар байв. Тийнхүү тус ондоо 48, 2011 онд 49 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналыг Засгийн газарт “Кью Эс Си” компани тавьж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Хөрөнгө оруулалтыг зүгээр ч нэг хийгээгүй. Үүний хариуд төмрийн хүдрийн баяжмалыг авахаар гэрээлсэн.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн алдарт концессын гэрээ хийх саналыг 2013 онд тус компани Засгийн газарт гаргаснаар 2014 онд үзэглэж байв. Гэрээний хүрээнд ч зургаан төслийг “Кью Эс Си” компани хэрэгжүүлэхээр байлаа. Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сард болсон хуралдаанаар концессын гэрээг цуцалж, санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт хийхээр болов. Товчхондоо концессын гэрээг цуцалснаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувийн компани байсан явдал найман жилээр дуусгавар болсон хэрэг.
-Үйлдвэрийг төрд авсны дараа ямар хүмүүс даргын албан тушаалыг хашив-
Засгийн газраас концессын гэрээг цуцалсны дараагаар тус үйлдвэрийн даргаар өдгөө гурав дахь хүнээ томилон ажиллуулж байгаа.
2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагаар ажиллах хүний томилгоог танилцуулсан. Ингэхдээ ТӨБЗГ-ын Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Түүнийг гүйцэтгэх захирлыг томилох хүртэлх хугацаанд буюу 12 хоногийн турш уг албан тушаалд суулгасан. Ц.Шинэхүүг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригтой нэг нутаг гэх шалтгаанаар улс төрийн дэмжлэг авч байсан нэгэн хэмээдэг.
Удалгүй 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. ХЗДХЯ-нд мэргэжилтэн, ШӨХТГ-ын хэлтсийн дарга, дэд дарга, даргын үүргийг гүйцэтгэж байсан түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэх. Учир нь очсон албан тушаал бүрдээ спикерийн нэрийг барьж, нөлөөг нь ашигладаг гэгддэг.
А.Ариунболд тус албан тушаалд хагас жил суусны эцэст 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн тушаалаар чөлөөлөгдөж, Г.Дугаржавыг оронд нь томилсон юм. Шалтгаан нь А.Ариунболд өөр ажилд шилжин ажиллах болсон тул ТӨБЗГ-ын тогтоолоор ТУЗ-өөс ийн шийдвэр гаргасан гэдэг.
Өдгөө албан тушаалаа аваад хагас жил болох гэж буй Г.Дугаржавын хувьд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Тиймдээ ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын хүн гэгддэг. МАХН болон МАН нэгдсэний тохироонд хийсэн томилгооны нэг нь түүний эл албан тушаал гэх нь ч бий.
-ТӨБЗГ-ын шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн талаар-
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх албан тушаалтнуудыг томилсны дараагаар хяналт шалгалтын ажлын хэсэг гарч, 2014-2021 он буюу хувийн компани байх үеийн ажлыг нь шалгасан. Улмаар нийт 1.2 их наяд төргөгийн зөрчил дутагдал илрүүлсэн байдаг. Үүнд,
- Хүүгийн төлбөр болох 312 тэрбум төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс шилжүүлэн авсан
- 494 тэрбум нь ХХБ-аас авсан зээлэнд үйлдвэрийн өмч хөрөнгө орлогыг барьцаалсан зөрчил
- 154.4 тэрбум төгрөг нь менежментийн төлбөрийг урьдчилж гаргуулсан
- 108.3 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт хийхдээ тухайн үеийн валютын ханшийг тооцож, нөөн авсан төлбөр
- 55 тэрбумыг вагон түрээст
- 13.1 сая ам.долларын банкнаас авсан зээлийг “Кью Эс Си” компани руу шилжүүлсэн
- 4 сая ам.доллар нь гаалийн байгууллагад мэдүүлсэн борлуулалтаас зөрсөн зөрчил гэжээ.
ТӨБЗГ-ын шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэх боловч энэ асуудал нь хэт нэг талыг барьсан явдал хэмээн үзэж “Нэг талын дүгнэлт хүчин төгөлдөр, эцсийн, албан ёсны биш” хэмээх утга бүхий байдлаар Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүсгэсэн байна.
-“Кью Эс Си”-гийн хийсэн ТЭЗҮ-ийг ашиглан ган боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буй-
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хийгээд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар өмнө нь дэлгэрэнгүй дурдсан. Тэгвэл төслийн гэрээнд,
- Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд гурван сая тонноос доошгүй хүдэр олборлох
- 1.5 саяас доошгүй тонн баяжмал үйлдвэрлэх үйлдвэр
- жилд 500 мянгаас доошгүй хүчин чадал бүхий ангижруулсан төмрийн үйлдвэр
- Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх
- Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33.4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал барих
- Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам
- Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэл 110 кВт-ын цахилгаан дамжууах агаарын 50 км шугам, өргөтгөл, дэд станц барих ажлуудыг тусгажээ.
Тэгвэл “Кью Эс Си” компани ч гэрээний дагуу хийсэн ажлууд байв. Үүнд,
- 2014 онд Нойтон соронзон баяжуулах, Төмөртэйн хуурай соронзон баяжуулах, Дарханы терминал, Ган бөмбөлгийн үйлдвэрүүдийг тус тус барьжээ
- 2016 онд Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замыг тавьж, ачих буулгах терминал өртөө
- 2017 онд ШАТ-ийн үйлдвэрийн үндсэн инженерингийн дизайн
- 2018 онд 25 тн багтаамжтай Шанаган зуух
- 20191 онд дахин халаах зуухны шинэчлэл хийж, цахилгаан соронзон холигч, хэлбэлзүүлэгч ширээ, талсжуулагчийг тус тус ашиглалтад оруулсан байна.
- 2017 онд “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийн нарийвчилсан ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ
- 2020 онд CDE төсөл
- 2021 онд Булт шредер төсөл хэрэгжиж “Монгол Ган Цогцолбор I” төслийн ТЭЗҮ-ийг тус тус хийжээ.
Товчхондоо “Кью Эс Си” компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэдгийг 2014-2021 оны хооронд хийсэн хяналт шалгалтын мэдээллээс харах боломжтой.
Үйлдвэрийн одоогийн захирал Г.Дугаржав Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа тухайн хувийн хэвшлийг даалгавраа биелүүлээгүй хэмээн дурдсан. Тэрбээр уг ярилцлагадаа “Надад Засгийн газраас өөрийн мэдлэг туршлага, арга барилаа ашиглаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50-аас дээш хувийг хангах “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэн, төмрийн хүдрээ боловсруулах цогцолбор бүтээн байгуулах үүрэг өгсөн” хэмээн хэлжээ.
Товчхондоо уг төслийн ТЭЗҮ-ийг 2021 онд “Кью Эс Си” компани хийж, удирдлагыг төр өөртөө авсан даруйд уг ТЭЗҮ-ийг ашиглан төслийг хэрэгжүүлэх гэж буй. Түүгээр ч зогсохгүй уг төслийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулж, ажиллахаар болж байгаа гэдгийг эл ярилцлагадаа дурдсан. Тохиолдол уу, төлөвлөгөө юү гэдгийг мэдэхгүй ч хувийн компанийн хийсэн ТЭЗҮ-г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан ийнхүү өөрсдийн хийж буй ажил мэт харагдуулж буй гэх хардлага ч бий.
-Үйлдвэрийн хөрөнгө 2021 оны жил эцсийн байдлаар оны эхтэй харьцуулахад 97 хувиар өсжээ-
Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн 2021 оны жил эцсийн санхүүгийн тайлангийн үр дүнгээс харахад мөнгөн хөрөнгө нь оны эхэнд 10.9 сая төгрөг байсан бол оны төгсгөлд 383.2 сая төгрөг болж 97 хувь өссөн байна.
Нийт хөрөнийн хэмжээг 2014 онтой харьцуулахад 2021 онд 450.4 сая төгрөгөөр өсчээ. Хэдийгээр ийм боловч тус компанийн өр төлбөр 494 тэрбум төгрөгөөр, үүнээс богино хугацаат өр төлбөр 73.8 хувиар буюу 364.8 сая төгрөгөөр өссөн байна. Энэ нь хөрөнгө, өр төлбөрийн зохист харьцаа алдагдсантай холбоотой юм.
Гэсэн ч найман жилийн хяналт шалгалтын үндсэн дээр тус компани ашигтай ажилласныг тогтоожээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь дээрх хугацаанд үндсэн үйл ажиллагаанаас нэг их наяд 595 тэрбум, үндсэн бус үйл ажиллагаанаас 47.0 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
Харин борлуулалтын өртөгт 698.7, АМНАТ-т 39.7, үндсэн бус үйл ажиллагаанд 799.6 тэрбум төгрөгийг зарлагаджээ. Татварын дараах байдлаар тооцоход 34.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж.
Компани эхэндээ алдагдалтай ажиллаж байсан юм. Тухайлбал,
- 2014 онд 0.5
- 2015 онд 13.4
- 2016 онд 11.5
- 2017 онд 0.5
- 2018 онд 22.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Гэсэн хэдий ч 2019 онд 6.6, 2020 онд 41.6, 2021 онд 39.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Борлуулалтын орлого нь ч 2015 онд буурснаар бусдаар өссөн үзүүлэлттэй байсан талаар тус тайланд дурдсан байна. 2014-2015 онд орлогын ихэнх хувийг үйлдвэрийн орлого эзэлж байсан бол 2018-2021 онд уурхайн орлого дийлэнх хувийг эзэлжээ. 2020 онд уурхайн орлого 94.4, 2021 онд 78.5 хувийг эзэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнд ажилдаг хүн хэлж бна.үнэхээр ажилчдад өгөөжтэй болсон гэж бна.одоо
Төр бизнес хийхээ болимоор бнаа. Татвараа аваад ,хууль, дүрмийн хэрэгжилтэнд хян�##�т тавьдаг бв�##� Улсад ашигтай. Төрийн нэртэй болгонд хулгай, луйвар, дээрэм үүрлэжээ. Ард иргэдийнхээ толгойг эргүүлж ,хувьчилсан болгоноо буцааж дээрэмдэж аваад өнөөдөр яг ямар үр дүнд хүрэв!
хувийн хэвшлийн хийж бүтээсэн ажлыг булааж, цүнх баригчид эзэн суух хүслээ биелүүлсэн. Төрд ав гэж хашгирч, пи ар хийж байсан хүмүүс шагн�##�аа авч хэлтсийн дарга, уурхайн дарга болсон байгаа.
Тэнэглэхээ болио. Хөлсний бичээч боол минь. Наадах чинь монгол төр ард түмний өмч. Сах�##� эрдэнэбилэг цөлмөж дуусахаас нь өмнө авсан нь зөв болсон
кью эс си хөрөнгө оруулж эхлэхээс өмнө анх төрд байхдаа 2-3 сар ц�##�ингаа ч тавьж чадахгүй байсан үе зөндөө бий шүү.
Хдла яриад .Тэ ашиг ь тэгэд төрд хүлээлгэж гөхөд яагад дансандн байгагүй Хосо байсан. ХХБ мөнгө эргэлдүүлж угаадаг газар абйсан . аяхан ас нэгбарит дэгэгдсэн харса биз дэ. Наа компани чинь мөнгө угааха оролцсо байсан.
Яах гэж байнга эднийхээр ингэж бичүүлдэг? Одоо эргэх нь өнгөрсөн хорвоо ! Мөнгө угаах ь гм хэрэг. Цааса компаниараа угаа. Битгий үйлдвэрээр тогло !
Өөрсдөө сэтгэж үйлдвэр барьж чадахгүй. Мөнгө угаах зорилгод нь нийцэхгүй тул. Түүнээс хугайса угаасан мөнгөөрөө өөр юмхийх боом Мнголд олдохгүй байна гэхэд итгэмээргүй,
Дугаржав нь Оюун-Эрдэнэ юмуу, Амарбаясг�##�ан юмуу, Энхбаяр юмуу. Бас л будилаан тарих бхдаа.
Төрд аваад сайн болдог байсан бол Соц үед манайх ядаж германи, Чех шиг болохгүй яасан юм бол
Tumurlugiig sorchilj achaad luivardaj bsan yvdal odoo bur ashigtai bsaan ch geh shig. Icheech ta nar. Tur tumen baylgaa meddeg ymaa luivarchdaa
Хамаг баяжм�##�ыг түүхийгээр нь сорчилж 24 цагийн турш бүтэн нэг жил зөөхөөр олборлолт борлуул�##�тын хэмжээ өсч харагдахгүй яахав дээ
Sahal erdenebileg ingej bichuuleed hediig ugsun be eguur ee
Тэгэж их хөгжүүлэх байсан бол бүтэн 8 жилд хөгжүүлчихгүй яасын
Chi tegeed odoo butsaaj huvid avah geed hen negnii shahaltaar balai bvleen yum yriad bolson boloogvi tootsoo dans gargachihlaar ard tvmen itgene gej bodoo u vgvi shv naiza ene uildver chin mongoliin ard tumnii umch hedhen mungunii don tussan luivarchidiin vuildver bish