СПОРТ

34 настай Риз Каялп Европ тивд 12 дахь удаагаа түрүүллээ

Европ тивийн аварга шалгаруулах сонгомол бөхийн тэмцээнд Туркийн алдарт бөх Риз Каялп 12 дахь удаагаа түрүүллээ. Өдгөө 34 настай тэний хувьд олимпийн наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол Дэлхий аваргаас таван удаа алтан медаль хүртсэн алдарт тамирчин юм.

Мөн тэрбээр тивдээ 11 удаа түрүүлээд байсан бөгөөд энэ жил мөн л Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалж түрүүгээ 12 болгож ахиулав. Энэ түүхэн амжилт нь "Сибирийн баавгай" хочит ОХУ-ын домогт бөх Александр Карелины тивдээ 12 удаа аваргалсан амжилттай ийн айлсаж 24 жилийн дараа давтагдаж буй юм.

Каялпын хувьд 2005 оноос хойш олон улсын түвшинд 230 барилдаанд ялж, 17 удаа ялагджээ.

Түүний ЕАШТ-ий алтан медалиуд:⁣⁣

  • "Баку-2010" - 120 кг
  • "Белград-2012" - 120 кг
  • "Тбилиси-2013" - 120 кг
  • "Вантаа-2014" - 130 кг
  • "Баку-2015" - 130 кг
  • "Рига-2016" - 130 кг
  • "Нови Сад-2017" - 130 кг
  • "Каспийск-2018" - 130 кг
  • "Бухарест-2019" - 130 кг
  • "Варшав-2021" - 130 кг
  • “Будапешт-2022” - 130 кг
  • “Загреб-2023” - 130 кг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2023 16:11

Чөлөөт бишээ сонгомол бөх

Холбоотой мэдээ

Back to top button