ЭРҮҮЛ МЭНД
Сонсгол шалгах шинжилгээний зардлыг даатгалаас хариуцна

Тайван үеийн сонсголын ерөнхий шинжилгээ /АSSR/ 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар чихний эмгэг, сонсголын тусламж, үйлчилгээнд багтах тайван үеийн сонсголын ерөнхий шинжилгээг 53 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Дээрх үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.