СПОРТ

МУГТ Э.Содномпилжээ дэлхийн цомд зургаа дахь удаагаа түрүүллээ

Паралимпийн алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт Гүржийн нийслэл Тбилисид болсон дэлхийн цомд эх орноо төлөөлөн оролцлоо.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс Э.Соднонмпилжээ алтан медаль хүртэв.

Түүний хувьд +107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахснаар дэлхийн цомоос ийнхүү зургаа дахь алтан медалиа хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Эргэн сануулахад, Э.Содномпилжээ ДАШТ-нд түрүүлэхдээ үзүүлсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, өнгөрөгч гуравдугаар сард "Геннисийн ном"-д бичигдсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг бна амжилт2

Эрдэнэ
Эрдэнэ

Сайхан мэдээ

АРД
АРД

Үнэхээр гэгээтэй, сайхан мэдээ байна. Өндөр амжилт хүье.

Зочин
Зочин

Мундаг аа мундаг..

Холбоотой мэдээ

Back to top button