СПОРТ
Жүдогийн ДАШТ: МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй манай дөрвөн жүдоч өнөөдөр барилдана

Өчигдөр Ё.Басхүү дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, эх орондоо анхны медалийг авчирсан. Тэгвэл өнөөдөр буюу тэмцээнийн гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ын барилдаанд Монголын дөрвөн бөх зодоглоно.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг жинд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар, энэ жилийн улсын аварга Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, ОУХМ М.Ичинхорлоо нар барилдах юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.