Дүр эсгэсэн тойргийн уулзалт: МАН хэрхэн үзэл санаанаас ухарч, иргэдийг давхар хуурсан бэ

УИХ-ын 85 дугаар захирамжаар гишүүд энэ долоо хоногт тойрог, тойрогтоо ажиллалаа. Гол зорилго нь, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн агуулгыг иргэд, сонгогчдод танилуулах. Мөн санал авах.
Энэ удаа эрх баригчид Үндсэн хуулиа бас дахин “косметик”-ийн шинжтэй засвараар өөрчлөхөөр бэлтгээд буй. Тухайлбал, ердөө УИХ-ын гишүүний тоог 152 болгож, тэдний тэн хагасыг тойргоос, үлдсэн хагасыг намын жагсаалтаас сонгох агуулга. Ингэснээр парламентын бүтэц томрохоос гадна сонгуулийн холимог тогтолцоотой болох асуудлыг Үндсэн хуулиар шийдэх юм.
Нэг заалттай төсөл болохоор хэдий “косметик”-ийн шинжтэй хэмээж буй ч гар хүрч буй хууль нь өөрөө том. Энэ бол Үндсэн хууль. Хууль гэхээсээ ард иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон тунхаг бичиг, төртэйгөө хийж буй гэрээ ч гэдэг. Ийм утгаар Үндсэн хуульд гар хүрэх нь зармын хувьд нэн тэргүүнд ард иргэдийн өөрсдийнх нь хүсэл сонирхол байх учиртай. Хүсээгүй юм гэхэд ямар өөрчлөлт оруулж буйг сайтар ойлгох, мөн саналаа тусгах, эсэргүүцэх, хориглох ч эрхтэй, ийм боломжоор нь хангах ёстой.
1.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар,
- Зөвлөлдөх санал асуулга хийнэ
- Ард иргэдэд танилцуулна, санал авна, тэгэх боломжоор хангана
- Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй хэсэг нь ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн бол тус санал асуулгыг зохион байгуулна.
Эдгээр нь ҮХНӨ-ийн төсөл ба иргэдийн харилцаа, ойлголтын зохицуулсан гол заалтууд.
Энэ үүднээсээ бол эрх баригчид хуулийн дагуу бүх бололцоог ийн хангачхаад байна. 2023 оны эхээр Төрийн ордонд томоохон хэмжээний Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан. УИХ-аар ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцээгүй, хэлэлцэхгүй болов уу. Харин гишүүд тойрог, тойрогтоо ийн ажиллаад ирснээр “Хууль зөрчөөгүй”, “Иргэдийн саналыг авсан, тусгасан, танилцуулсан” гэдэг хаалт, хамгаалалт босгох боломж ийн бүрдлээ.
Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногоос ҮХНӨ-ийг УИХ-аар шууд хэлэлцэж эхлэх дүр зурагтай.
Гэхдээ тавих ёстой асуулт нь, дээрх заалтуудыг нэр төдий л хийгээд өнгөрсөн юм биш биз.
Ингээд харвал тийм. Зөвлөлдөх санал асуулгаар эрдэмтэд, иргэд чуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал чухам юуг нь хөндөх ёстой, ямар хөндүүр асуудлууд бий талаар нээлттэй ярилцацгаасан. Ихэнх нь Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон гэдэгт ч санал нэгдэж байсан. Гэхдээ өөрчилбөл том агуулгаар нь, үндсээр нь гэж байлаа. Харин ганцхан заалттай ҮХНӨ-ийн төсөл ийн бэлтгэчихнэ гэж лав “зөвлөлдөөгүй”. Адаглаад ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа хасхчаад буй Үндсэн хуулийн цэцийг хараат бус болгох, улс төрийн намын босгыг намсгах, засаглалын тэнцвэрийг хадгалах зэрэг агуулгуудыг тэд “хүсэж” байсан.
Харин иргэдийн санал авсан тухайд, Засгийн газар өөрсдийн сайт дээрээ линк үүсгэж, и-мейл тавьснаас хэтрээгүй. Түүнийг нь хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч “Саналаа өгөөрэй” гэж төдийлөн мэдээлсэнгүй, анхаарсангүй. Чухам тэр линкээр нэвтэрч, хэдэн иргэн ҮХНӨ-ийн төсөлтэй танилцсан юм, саналаа өгсөн юм, тодорхойгүй. Энэ датаг Засгийн газар ил болгох ёстой.
Одоо гишүүд тойрог, тойрогтоо ажиллаад ирж байна. Тэд “Иргэд маань гишүүдийн тоо нэмэхийг хүсэж байгаа юм билээ” гэж яриад хүрээд ирэх вий. Үнэн хэрэгтээ тийм юм болоогүй.
Захын таксины жолооч л “76-аа яая гэж байхад юун 152 вэ” гэсэн бодолтой байгаа нь нууц биш. Нөгөө талаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь цаг үеэ дагасан шаардлага болоод байгаа нь бас үнэн. Харин үүнийг хийхдээ иргэдэд ойлгуулж, эртнээс зөвхөн энэ агуулгаар өөрчлөх гэж буйгаа танилцуулах ёстой байсан. Гэвч тэгсэнгүй.
Иргэд сонгосон гишүүнтэйгээ уулзаад ҮХНӨ-ийн төсөл гэхээсээ ахуй амьдралын зовлонгоо ярьцгаав. Ажилгүйдэл гаарсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, нэн ялангуяа малчдын амьдрал асар хүндэрсэн талаар тэд зарим заримдаа нулимс дуслуулан ч ярьж байна. Яг ҮХНӨ-ийн тухайд “Нэмэхгүй, нэмбэл 152 ихдэнэ. Ядаж 100” гэцгээв. Одоо гишүүд үүнийг дээр дурдсанчлан “Танилцууллаа, санал авлаа” товъёогт оруулан, хаана.
2.
Уг нь Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг таван агуулгатай бэлтгэсэн. Гэвч ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа зөвхөн 152 гишүүнтэй ганц заалт нь үлдсэн. Үүнийг “Иргэдийн саналыг тусгаснаар...” гэж тайлбарласан ч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэл шингэсэн нь ойлгомжтой явдал юм.
Яг зарчмын хувьд гэвэл энэ дахиад л ухралт.
Өмнө нь эрх баригчид зөвхөн “давхар дээл”-тэй сайд нарынхаа тоог нэмж, танхимаа зузаатгахын тулд мөн нэг заалтыг хүч түрэн өөрчилж байв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж МАН өөрсдөө оруулж өгсөн. Гэвч түүнийгээ гарцаагүй нөхцөл үүсгэж, эвддэг.
Дээрээс нь улс төрийн хүсэл зоригийн асуудал. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Үндсэн хуульд хийх өөрчлөлтийн талаар удаан хугацаанд ярьж, хэлж яваа. Энэ ерөөс МАН доторх ч үзэл хандлагын шинэчлэлийн асуудал байв. Тэд улсын Нийслэлийн статусыг баталгаажуулахаас эхлээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох агуулгыг ч ярьж явсан билээ. Үүнийг системийн хувьд ч хийх шинэчлэл, ирээдүйг харсан зоригтой алхам гэж дэмжих боломжтой байсан.
Гэвчиг явж, явж яг төслөө бэлтгээд өргөн барих болохоор дахиад л ганц заалттай “косметик” засвар дээр тулж ирсэн нь харамсалтай. Энэ нөгөө системийн шинэчлэл биш, ердөө эрх баригчдад өөрсдөд нь ашигтай бөгөөд, тэдний эрх ашгийг хангасан асуудал болж хувирлаа. Учир нь, сонгуулийн холимог тогтолцоо бол гарцаагүй. Харин ингэснээр одоо намын жагсаалтад хэн, хэрхэн багтах вэ гэдэг марафон одооноос эхлээд өрнөж буй. Иймд 152 гишүүнтэй болсноор, 76 нь намын жагсаалтад багтах боломжтой болно.
3.
Тэмдэглэл: Үзэл санааны хувьд Үндсэн хуульд тэд ч, бид ч ийн хайхрамжгүй хандах учиргүй юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Үндсэн хуулийг улс төр, улстөрчдийн захиалгаар гурван удаа “сэглэсэн” үйлдэл болох нь.
Сөрөг хүчин ч байхгүй болсон цаг. АН-аас өдгөө “Гишүүдийн тоог нэмье, холимог тогтолцоотой болъё гэдгийг манай нам эхлээд ярьж л байсан” гэх мэтээр мэдэгдэж, богино замын улс төр хийж суугаа билээ.
Дээр дурдсанчлан, эрх баригчид иргэдэд танилцуулах, санал авах агуулгаа ингээд гүйцэлдүүлсэн гэж үзэхэд бэлэн боллоо. Нам дотроос үүнд хориг тавих, эсрэг дуугарах хүн гарч ирсэнгүй. Дараагийн сонгуульд, жагсаалтаар ч болов нэр дэвшчих гэсэн хүсэл одоо өнөөгийн 76-д, бүгдэд нь бий. Тийм учраас эцсийн эцэст иргэд л хууртлаа. “Коммунист орон боллоо” гэж хаа сайгүй шуугилдахад “Бас ч гэж эрх чөлөөтэй, төрт ёстой, ардчилалтай орон билээ” хэмээн өмгөөлмөөр санагддаг ч энэ удаа дүр зураг тийм зүг рүү л гулсчихлаа.
Одоо хэрхэх вэ. “Буян”-гийн Б.Жаргалсайханы ёж хэлснээр, төр 152 хүн “тэжээж” бол дөнгөнө. Сандал суудлыг нь нэмж, ажлын албаны нь төсвийг тавиад шийдчихнэ. Харин сонгуулийн холимог тогтолцооны агуулга нь одоо хамгийн анхаарал татах ёстой. Нэгэнт холимог байна гэдгийг Үндсэн хуулиараа шигтгэж өгч буй учраас одоо Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг уялдуулан боловсруулна. Боловсруулж дуусаад УИХ-д өргөн барьсан байгаа. Чухам тэнд хэн жагсаалтаар, хэн тойргоос нэр дэвших, босго нь ямар байх гэх мэт чухал асуудлууд шийдэгдэнэ.
Одоо тэнд л эрдэмтэд, иргэд бүгдээрээ анхаарлаа хандуулж, ирэх сонгуулийг эрх баригчдын “захиалга” болгох боломжийг хаахаар хичээх хэрэгтэй болжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуулийн үеэр ухуулагчаар ажилладаг хүмүүсээ цуглуулаад бид үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна гэж хэлүүлээл иргэд дэмжиж байна гээд л батална. Эд нарт эх орны хөгжил,иргэдийн амьдрал ямар байх нь рамаагүй.
152 Биш шүү харин бүр багасгаж 56 болгон хяналтаа сайжруулъя.
Иргэд огт дэмжихгүй байгаа шүү ард түмэн тэнэг биш
Ководоор оруулахыг бүр болих хэрэгтэй бна.Улны бид нар 152 ыг 99 хувь нь шууд дэмжихгүй бгаа шүү.иргэд.хүчээр 152 болговол улс дуусаа улны бүрмөсөн сөнөө. Бодит байдал иймэл бна.даа..
Ард түмэн дэмжихгүй байхад заавал 152 болгох гээд зүтгээд байдгийн учир нь 2024 оны сонгуульд МАН амаараа шороо үмхэх нь гарцаагүй учир жагсаалтаар боловч хэдэн суудал авах гэсэн башир арга юм.Занданшатар судалгаагаар 152ыг ард түмэн дэмжиж байгаа гэж ярьсан.Үнэхээр судалгаа хийсэн бол хэзээ ямар байгууллага зохион байгуулж хэдэн иргэн хамрагдаж хэдэн хувь нь дэмжиснийг хэлэх ёстой.Тийм судалгаа хийгдээгүй учир худлаа хэлсэн байх нь тодорхой.
Дээрхээс үзвээс МАН үндсэн хууль, органик хууль, хууль тэдгээрийг дагалдан гарсан эрх зүйн баримт бичгүүдийг зайлшгүй бус хүчин зүйлсийн улмаас зөрчсөн байна. МАН Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хууль эрх зүйн баримт бичгүүдийг хүчгүйдүүлэх, дордуулах байдлаар зөрчсөн байх эрсдэлт байдал нотлогдвол, энэ сорилтыг өнөөгийн шийдвэр гаргагчид хэрхэн шийдвэрлэх нь ...
Гишүүд тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийг танилцуулахадаа дандаа өөрсдийнхөө талын хүмүүсийг суулгаж байгаад юмаа ярьж сурталчилгаа хийсэн дүр эсгээд нөгөө өөрсдийнхөө танил тал ах дүү найз нөхдөөрөө гишүүдийн тоог нэмсэн нь зөв 152 болгохыг дэмжиж байна гэж хэлүүлээд л явлаа. Уг нь хуулийн дагуу санал асуулга явуулсан бол иргэдийн 99,99 хувь гишүүдийн тоог нэмэхгүй гэж санал өгөх байсан. Энэ бол баталгааатай.
сонгогчийн санал 100% гэвэл 50% ийг нь сонгогчид үлдээж үлсэн тал хувийг жагсаалтаар оруулах нь хувь сонгогчийн сонгох эрхийн 50% нь гээгдэх нь шударга уу?.тооноор УИХ д орох шударга бус арга
Оюунэрдэнэ бол цагаа тулахаар яг ийм нохой аргатай арчаагүй сүг.Сү.Батболд мэтийн луйварчдын захиалгаар үндсэн хуулинд халдаж байна.Гишүүд тойрогт ирээд маш их эсэргүүцэлтэй тулсан.Санал авсан гэдэг худал. Нэг хуудас өгөөд бөглүүлж авсан.Түүнийгээ бүртгэж байгаа ч юм алга.Эсрэг санөл өгсөн хүмүүсийн хуудсыг устгаад өөрсдөө хуурамчаар бөглөх биз. Хуучных шигээ нөгөөх л намыг байр эргээд салдаггүй зөнөсөн чавганц нар голдуу хэдэн хүнээ цуглуулж уулзлаа. Ард түмэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй болж байх шиг байна.152 гэдэг тоог ямар математикч гаргачихсан юм. Математикчид гаргасан тоо гээд байна.Эд нар шиг хүн амдаа харьцуулбал АНУ 20-иод мянган парламентын гишүүнтэй болох юм байна.Арай тэнэглэж байгаа юм бишүү.
Сөрөг хүчин болж чадахгүй гол шаптаг АН сөрөг хүчний үүргийг ард түмний хүсэл эрэмзэлд хүрэх эх оронч сэтгэлгүй хэт барууны баяжих хувиа бодсон луйвар хийрхэл хагарал талсал ахмад үеийн хийсэн бүтээснийг мушгэн гуйвуулж уламжлалт ёс горим зан заншлын эсрэг урсгал орж ирсэн нь нөлөөлж байгаа
152 биш!!! 76 ч олон бна. Цөөн чадварлаг гишүүдтэй, урагшлах алхам хийе!!!
НЭГМӨСӨН 1520 БОЛГООД НЭГМӨСӨН ДАМПУУРЦГААЯ ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ НЬ ТӨР ИРГЭДИЙН ХООРОНД ҮЛ ИТГЭХ БАЙДАЛ АСАР ТОМ АНГАЛ ҮҮСЧИХЛЭЭ ЯАГААД ӨДӨР ИРЭХ ТУСАМ ИРГЭД МЯНГА МЯНГААРАА ТАНКЧИД ХОККЕИЧИД БОЛЖ БАЙГАА ЮМ. ИДСЭН ЭРҮҮНҮҮД МАЛИЙТАЛ ТАРГАЛААД ИДҮҮЛСЭН ИРГЭД ЖИНХЭНЭ УЛААРАА ЭРГЭЖ САРАНГЭРЭЛ ГЭДЭГ АЛЦГАР ХӨГШИН АВГАЙГИЙН ХЭЛСНЭЭР УЛ РУУ ЧААСААР Л БАЙНА. ИРГЭДИЙХЭЭ ТӨЛӨӨ ДУУГАРДАГ АСУУДАЛ ШИЙДДЭГ ТӨР БАЙСААР БАЙНА ГЭТЭЛ ЭСРЭГЭЭРЭЭ МАНИЙГАА ШУЛЖ МӨЛЖИЖ НУРУУН ДЭЭР АЙМШИГТАЙ ХҮНД АЧАА ТАВЬСААР Л БАЙНА. ИРЭХ СОНГУУЛИАР НЭГ Ч ИРГЭН БҮҮ САНАЛАА ӨГ ХЭРВЭЭ ТА САНАЛАА ӨГВӨЛ ӨӨРИЙГӨӨ ЦААЗЛАХ ГЭРЭЭГ ЗӨВШӨӨРСӨН ГЭСЭН ҮГ
Наймаачид нэг их өндөр үнэ хэлээд авах гэж байгаа нь доош нь хийгээд дундуур нь хийчихье гэдэг шиг 152 гэж дуугараад одоо 101-ч юм уу 99-ч юм уу тэр хавьцаа л тоон дээр тохирох шинжтэй болоод явчихлаа даа МАНайхан үнэн сэргэлэн ш дээ
Амарбаясгалан, Занданшатар, Анужин гэх мэт МАН яасан их худал ярина вэ АРд түмэн 152 -ыг эрс эсэргүүцэж байхад дэмжиж байгаа гэх юм. Занданшатар өөрийн нутаг Баянхонгортоо 152 гэж очоод зад загнуулав.
Их хурал МАН гишүүд олонхиороо хүчлэн 152 гэж батлавал ард иргэд 152-ыг эсэргүүцэн их хурлын сонгуульд оролцохгүй, сонгуулийн ирц хүрэхгүй болно доо
Одоогийн 76 хүчтэй юу Ард түмэн хүчтэй юу гэдгээ үзэлцэх болжээ
Нам дагасан цайрсан луйварчид луйвардахаас өөр чадах зүйлгүй