Нийгэм мэдээ
Францын ерөнхийлөгч айлчилсны дараа тус улсад Консулын хэлтэс байгуулахаар боллоо

Монгол улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулах болсон талаар Засгийн газраас мэдээллээ.
Дипломат албаны тухай хуулийн 13.1-д Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно хэмээн заасан байдаг.
Эл асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ташрамд, өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон манай улсад айлчилсан. Энэ үйл явдлын дараа ийн тус улсад консулын хэлтэс байгуулах шийдвэр гарчээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕВРОПЫН ОРНУУДЫН ЖУУЛЧИД МОНГОЛД ЗОРЧИХОД ВИЗГҮЙ БОЛСОН БАЙХАД КОНСУЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ НЬ ИЛҮҮ ЗАРДАЛ БАЙМААР ЮМ. ОДОО ЕВРОПЫН ОРНУУДАД БАЙГАА КОНСУЛУУД НЬ БАРАГ ХИЙХ АЖИЛГҮЙ БАЙГАА ШТ