Нийгэм мэдээ

"Сүүлийн 24 цагт 10 гаруй түрээсийн скүүтер хулгайлсан"

Нийслэлийн тодорхой цэгүүдэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн түрээсийн скүүтэр байршуулж, туршилтын журмаар үйл ажиллагаа эрхэлж буй. Гэтэл түрээсэлсэн скүүтэрээ буцааж өгөлгүй гэр лүүгээ авч явах, GPS-ийг нь салгах гэж оролдсон тохиолдлууд гараад байна. Энэ талаар “Jet sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Дашнямаас тодрууллаа. 

Тэрбээр “Скүүтерээс GPS-ийг нь салгаж эвдэлсэн тохиолдолд дахин өөр юунд ч ашиглах, хувьдаа унах боломжгүй гэдгийг хэлмээр байна. Скүүтэр зөвхөн манай аппликэйшнээр ажилладаг бөгөөд жижиг тоноглолууд нь тусгай зориулалтаар программчлагдсан байдаг юм.  

Хэрэв хулгай гарсан тохиолдолд бид цагдаагийн байгууллагад хандаж хариуцлага ноогдуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа. Иргэдийн зарим нь хулгайн үйлдлийг мэдээлж байгаа нь сайшаалттай. Жишээлбэл, нэг иргэн скүүтер хулгайлж, машиндаа хийх гэж байсан үйлдлийг хажуугаар нь өнгөрч явсан залуус зогсоож,бидэнд мэдээлсэн. Ингэж хулгайтай тэмцдэг хүмүүс байгаад баярлаж байна" гэлээ.

Түрээсийн скүүтерийн нэг минутын төлбөр 200 төгрөг аж. Уг үнийн дүнг өндөр хэмээн шүүмжлэгсэд бий. Харин Г.Дашнямын хувьд тус үйлчилгээг эрхлэхийн тулд 30 хүн цалинжуулдаг, иймд байж болох хамгийн хямд өртөг хэмээн тайлбарлажээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчуудын үндэсний спорт: хулгайлах, хулхидах

Зочин
Зочин

хулгайгаараа дэлхийд тэргүүлдэг монголд ийм үйлчилгээ зохих уу

Yeha kaa
Yeha kaa

Zoriglood hiij bgaa humuust tom bayar hurgey! Mgl shg gazar amargui l bhdaa. Ug n Mash saihan uilchilgee. Niigmeeree hulgaitai tsemtsey! Anh tureesiin duguig ih demjij bsn hulgaichdiihaa achaar dampuursan. Odoo yaah boldoo gehees sanaa zovj bn shu

Зочин
Зочин
Reply to  Yeha kaa

яг үнэн. Зориглож хийж эрсдэл илүү үүрч байгаа. Гэхдээ үр дүн нь гайхалтай гарна

Зочин
Зочин

Хаа сайгүй баахан эх орончид Үнэн төрх нь энэ Бусдын эрх чөлөөнд халдахаа эрэлхэг эх оронч гэж төсөөлдөг Монголын хүн амын дийлэнх нь хулгайч суурьтай Хулгайч сэтгэхүйтэй Хулгайчаар бахархдаг Хулгайч байхыгаа овсгоо самбаатай бн гэж ойлгодог Энэ хулгайч болон бусдын эрх чөлөөнд халдагч нараа нийтэд зарлаж нийгмээс тусгаарлах хэрэгтэй

Зочин
Зочин

Хулгайлах дээрэмдэх нь монголчуудын яс маханд нь шингэсэн удамшсан зуршил. Боловсролтой боловсролгүй том жижиггүй бүгд л

Холбоотой мэдээ

Back to top button