Нийгэм мэдээ

2100 км-ийг туулахаар алсын зайн гүйлтэд гарлаа

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачилгаар алсын зайн гүйлтэд /2023.05.23/ гарчээ.

Тэрбээр Төв аймаг байгуулагдсаны түүхт 100, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойд өөрийн зүгээс тэвсэр хатуужил, эр зоригоороо "бэлэг" барихаар гүйж байгаа бөгөөд өчигдрийн /2023.05.30/ байдлаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт хүрч, 270 км замыг туулаад байна.

Түүний хээр хоноглох асар майхан, хоол хүнсийг нь төрсөн дүү болох Б.Жамъяандорж машинаараа тээвэрлэн бүх талын дэмжлэг үзүүлж байгаа юм.

Б.Алтангэрэл нь Төв аймаг-Улаанбаатар хот-Налайх дүүрэг-Багануур дүүрэг-Хэнтий аймаг-Дорнод аймаг-Сүхбаатар аймаг-Дорноговь аймаг-Төв аймаг гэсэн өөрийн гаргасан маршрутын дагуу гүйх бөгөөд нийт 2100 орчим километр замыг туулж, 7 дугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хоббигоо ажлын бус цагаар жилийн амра лтаа авсан үед хийх хэрэгтэй. Дарга нараас нь энэ хүн өнөөдөр ажлаа таслаад гүйж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн цалин бодогдох эсэхийг.

Зочин
Зочин

Ажлыг нь хэн хийж байгаа бол? Ийм урт хугацаанд гүйнэ гэхээр лав л ээлжийн амралтын хоногоос нь олон хоногоор хэтэрч таарна. Цалинг нь өгч байгаа юу, тэгвэл татвар төлөгчдийн мөнгө нь улсын төсвөөс дэмий урсаад байна!!!

Зочин
Зочин

ажлын цагаар ажлаа хийлдээ. Энэ хоббигоо болимоор юм. Дураараа хүмүүс

Зочин
Зочин

ЭНийгээ болимоор юм Хувийн хобигоо олонд дэлгэж ба ч үгүй байр сав мөнгө төгрөг гусчих санаатай этгээдүүд монголоор нэг боллоо

Холбоотой мэдээ

Back to top button