НАСА: Үл мэдэгдэх нисдэг биет үзэгдсэн гэх 800 тохиолдлыг судалсан

НАСА өнгөрсөн жил үл мэдэгдэх нисдэг биет буюу “UFO” судлах тусгай баг үүсгэсэн. Тэрхүү баг сүүлийн 10 жилийн турш бүртгэгдсэн 800 гаруй үл мэдэгдэх нисдэг биетийг судалж дүн шинжилгээ хийсний дараа цөөн тохиолдлыг л тайлбарлах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Үл мэдэгдэх нисдэг биет гэдгийг шинжлэх ухааны талаас нисэх онгоц эсвэл мэдэгдэж буй байгалийн үзэгдэл гэж тайлбарлах боломжгүй зүйл гэж тодорхойлдог. “UFO” судлах тусгай баг өнгөрсөн лхагва гарагт (2023.05.31) хамгийн анхны удаа хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Хурлын үеэр багийн ахлагч Шон Киркпатрик “Сар болгон дунджаар 50-аас 100 гаруй үл мэдэгдэх нисдэг биет үзэгдсэн гэх мэдэгдэл ирдэг” хэмээжээ. Гэхдээ бүртгэгдсэн биетүүдийн 2-5 хувь нь л тайлбарлагдах боломжгүй байх магадлалтай гэдгийг онцолсон юм.
Пентагон 2021 онд гаргасан баримт бичиг дээр 2004 оноос хойш цэргийн нисгэгч нар 144 үл мэдэгдэх нисдэг биет харсны зөвхөн нэг нь л тайлбарлагдаагүй гэж дүгнэсэн байдаг. Тэрхүү биетийг харь гарагаас ирсэн байх магадлалтай гэдгийг АНУ-ын албан тушаалтнууд үгүйсгээгүй билээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харь гарагийнхан гэж байгаа юу яг.
Манай ганц цэнхэр гаригт амьдрал байж болоод баыхад, үлдсэн 200 тэобум одны аль дагуул гаригт өөр амьдрал байж болно. Манай Сүүн зам галактикт үгүй юмаа гэхэд, өөр зөндөө олон галактикууд бгаа шдээ
Харийнхан бараг л хөнжилд орж ирэх нь дөхөж бнакк