Гадаад мэдээДЭЛХИЙ

Мандал сумын орлогч орчуулагчаа хүчирхийлсэн хэргээр БНСУ-д саатуулагджээ

БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын талаарх дараах мэдээлэл гарсныг орчуулан хүргэе

Монгол Улсын умард нутгийн Сэлэнгэ хэмээх газрын томоохон суурин Мандал сумын орлогч дарга нь Жэжүд болсон Монгол соёлын тоглолтын дараах хүлээн авалтын үеэр орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Улмаар түүнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан байна. Энэ талаар БНСУ-ын үндэсний хэвлэлүүдээр мэдээлжээ.

Тэрбээр тоглолтын үйл ажиллагааны дараа талархлын бичиг авч, улмаар оролцогч хүмүүстэй хамт согтууруулах ундаа хэрэглэжээ. Улмаар 20 гаруй насны орчуулагч эмэгтэйн биед халдсан хэмээн урьдчилсан байдлаар дүгнэсэн аж.

Хохирогч тухайн газраас зугтан гарч тусламж хүссэн байна. Түүний тусламжийг сонссон хүмүүс буудлын ажилтан, цагдаад мэдэгджээ.

Мандал сумын орлогч дарга цагдаагийн байцаалтад өөрийнхөө сэжиглэгдэж буй үндэслэлийн зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн байна. Харин баривчлах зөвшөөрөл авах байцаалтад хэргээ үгүйсгэжээ.

Одоогийн байдлаар түүнийг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй байхад нь хүчирхийлсэн хэргээр баривчилсан юм.

Тэрбээр өмнө нь Мандал хотын захиргааны алба хаагчтай Жэжүд ирж, ажиллаж байсан хоёр улсын соёлын харилцааны төлөөлөгчдийн нэг билээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ман намын хурган дарга нар мөнгөндөө сагаад унжиж явдаг ууж иддэг хоёр улаан хоолойноосоо болно шүү янз нь нөгөа гочоо яалаа гэдэг шиг нэг залуу гишүүн яалаа энэ хурган хуц зүгээр л бөгс базахгүй дээ тэгсэн бол нөгөө бөгс баздаг алдарт шиг баривчилагдчихалгүй шиг эх орондоо ирж эхнэртээ маажиулахгүй юу

Зочин
Зочин

МАН ч бузар булай хулгай хүчирхийлэл гээд хийхгүй юм ч алга даа.Бөгс бөөр илээч, босоогоороо, булангууд юм аа.

Зочин
Зочин

Онигоо болголоо ш дээ улс орноо

Зочин
Зочин

МАН ынхны шившиг дуусахгүйнээ

Холбоотой мэдээ

Back to top button