Гэр хорооллын 16 байршилд ногоон байгууламж байгуулна
Улаанбаатар хотын хэмжээнд 135,4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут сөөг, цэцэг тарих ажил хийгдэж байна хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа өөрийн цахим хуудсаар 2023 оны зургаадугаар сарын 9-ны өдөр мэдээлсэн билээ. Үүнээс Хот Тохижилтын Газар 48 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн 25 аж ахуйн нэгж байгууллага 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, агротехнологийн ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаа аж.
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьсан ба 7 байршилд хийгдэх 18 цэцэгт байгууламжийн хийцлүүд удахгүй бэлэн болно гэв.
Мөн энэ онд гэр хорооллын дараах 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн Нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ. Үүнд:
- Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 13 дугаар гудамжинд 527 м.кв талбайд
- Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 11 дүгээр гудамж 1585 м.кв талбайд
- Хан-Уул дүүргийн 16 дугаар Буянт-Ухаа 25 дугаар гудамж 3000 м.кв
- Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 8 дугаар хэсэг 1500 м.кв
- Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын 5 дугаар хэсгийн 400м.кв
- Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрхан 7-р гудамж 580 м.кв
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 дүгээр хэсэг 1200 м.кв
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хангамж хэсэгт 200 м.кв
- Баянзүрх дүүргийн 16 дугаар Хужирбулан 4 дүгээр хэсэг 61 тоотын хойд талд 1020м.кв
- Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монел уулын 32 дугаар гудамж 879м.кв
- Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар гудамж 200м.кв
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо 122 дугаар сургуулийн урьд талд 8000 м.кв
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын ам 1000м.кв
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцэст 14 дүгээр гудамжинд 2100м.кв
- Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 7 дугаар гудамж 1000м.кв
- Багануур дүүргийн 3 дугаар хороо Хилчин хэсэг 1800м.кв
Э.Ганбаяр








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх шиг 2-хон сар хагас дутуу зун үздэг газар ногоон байгууламж хийж хөрөнгө зарцуулах ямарч хэрэггүй сумьяабузар тэнэгээ болиоч.