Нийгэм мэдээ
БЗС: АТГ, ЭЦА-наас шалгаж буй тул сонгон шалгаруулалтын мэдээг түр зарлахгүй

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохыг БШУЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон гадаадад оюутан суралцуулах зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийж буй.
Иймд энэ жилийн сонгон шалгаруулалтын дүнг зарлахаа түр хойшлуулсан байна.
АТГ, ЭЦА-наас,
- 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3,069 суралцагчид олгосон 230 орчим тэрбум төгрөг
- 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл
- Улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж буй талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.