ДЭЛХИЙ

Элсний ширхэг мэт жижиг гар цүнх худалдаанд гарчээ

“MSCHF” брэнд хачирхалтай этгээд загвар танилцуулдгаараа алдартай. Тус брэнд рэппер Lil Nas X-тэй хамтран хүний цус агуулсан пүүз гаргасан. Мөн “Astro Boy” хүүхэлдэйн кино дээр гардаг Астрогийн өмсдөг гутлыг “MSCHF” худалдаанд гаргаж олны анхаарлыг татаж байсан.

Тэгвэл энэ удаа тус брэнд элсний ширхэг шиг жижиг хэмжээтэй гар цүнх танилцуулжээ. Энэхүү цүнхийг “Louis Vuitton” брэндийн “OnTheGo” загвараас сэдэвлэн бүтээсэн байна. “MSCHF” компанийн дизайн хариуцсан захирал Кевин Виснер үнэтэй брэндийн гар цүнхнүүд илүү жижиг хэмжээтэй болж байгаа учраас ийм жижиг цүнх хийсэн хэмээжээ.

Цүнхний хэмжээ 657x222x700 микрометр аж. Микрометр нь метрийг саяд хуваасантай тэнцэх уртын хэмжүүр билээ. Тус микро гар цүнхийг ирэх долоо хоногийн даваа гарагт (2023.06.19) дуудлага худалдаагаар оруулж зарах юм.

Эх сурвалж: Hypebeast

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button