Нийгэм мэдээ
ҮСХ: ААН-үүдийн голч цалин 1.3 сая төгрөг байна
Үндэсний статистикийн хорооноос 2023 оны нэгдүгээр улирлын статистик мэдээлүүдийг танилцууллаа.
Үүгээр нийт ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 1352.9 мянган төгрөг байна гэжээ.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган ААНБ-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 (5.1%) мянгаар, өмнөх улирлаас 307 (0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1 (2.7%) мянгаар өсөж, харин өмнөх улирлаас 19.2 (2.5%) мянгаар буурчээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.