Нийгэм мэдээ

Адуу хөөхөд байсан Ө.Даваабаатараас мэдүүлэг авснаар Л.Чинбатад хэрэг нээх эсэхийг шийднэ

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын малчдыг машинаар хөөж, дайрсан гэх асуудал олны анхаарлын төвд байна. Энэ асуудлыг малчдын гомдлын дагуу аймгийн цагдаагийн газраас шалгаж эхлээд байгаа юм.

Энэ хүрээнд өчигдөр иргэд, малчдын төлөөллөөс мэдүүлэг авсан. Тэгвэл, хэрэг бүртгэлийн хэрэг нээхэд мэдүүлэг дутуу байгаа юм байна. Тодруулбал, Улсын харцага Ө.Даваабаатараас тайлбар мэдүүлэг авах шаардлага үүсжээ. Харин Ө.Даваабаатар холбоо барихгүй байгаа учир шалгалтын ажиллагаа саатжээ.

Цагдаагийн байгууллагаас хэрэгт яагаад Ө.Даваабаатарыг холбогдуулж, мэдүүлэг авахаар болсныг мэдээлсэнгүй.

Энэ талаар нутгийн иргэдээс тодруулахад, адуунуудыг Зүүнбүрэн сумаас Цагааннуур сум руу хүргэх явцад Ө.Даваабаатар байлцсан байна. Шууд оролцоогүй ч байн байн эргэж тойрч байсан гэлээ. Харин адуунууд Ө.Даваабаатарынх байсан уу, эсвэл Цагааннуур суманд хүргэх үйл явцад нь тодорхой үүрэгтэй ажилласан уу гэдгийг мэдэхгүй байна гэлээ.

"Гацуурт" ХХК-иас 300 гаруй адууг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Цагааннуур суманд нэвтрүүлэхийг оролдсон. Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар, малын гоц халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинжуулалтын үйл ажиллагаа дуустал малын хөдөлгөөнийг хориглосон. Тус аймаг нь эрчимжсэн мал ахуйн бүс нутаг тул малын хөдөлгөөнийг заавал гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл дор хийдэг онцлогтой юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Засаг дарга малчдын түмэн зөвшдээ малын өвчин их байна шүүдээ

Зочин
Зочин

Оркуудаа та нарын хөлсийг нь долоож, боовыг нь иддэг бөхчүүдийн үнэн төрх энэ. Сүүлийн үед Хөдөлмөрийн Баатарууд хүн алаад бгаа ш дээ.

Зочин
Зочин

Гөлөгнүүдээ мөнгөтэй мөнгөгүйгээр ялгаварлахгүй шүү

Зочин
Зочин

Ха ха хэрэг биш болгох зохиол бичих цаг хожих гэж үү.

Согий
Согий

Даваабаатар шийдэх нь ха ха хорь барь Чинбатыг шоронд хатаа

Зочин
Зочин

Za ene hereg munguteid uilchleed ingeed duusah bhda. Dabaabaatarin amand yu hiis

Зочин
Зочин

Машинаар хүн дайрах гэж элдэж давхих чинь хүний амь насанд халдах оролдлогын ноцтой гэмт хэрэг баймаар юм аа? Хэрэг нээж баривчлах ёстой. Ямар Даваабаатар хүн дайрсан биш дээ???

Хариу
Хариу

Малын хөдөлгөөнийг заавал гарал үүслийн гэрчилгээтэй хийх хуультай. Зөвхөн энэ аймагт ч биш

Дархан Баяргүн
Дархан Баяргүн

Юу донгосоод байгаа юм бэ машин бариад хүн дайрч алах гээд явж байсан хүн нь Чинбат өөрөө биз дээ Даваабаатар биш , тэгээд яахаараа бөхөөс мэдүүлэг авч байж хэрэг нээнч гэх шиг , адуу хөөх асуудал шал өөр асуудал биз дээ ,завхруулах оролдлого шүү

Зочин
Зочин

Энэ бол "улныхны" атаархлаас үүдэлтэй хэрэг явдал юм бна, одоо ч ядуугаараа гайхуулж,бусдыг дарамтла здаг соц. нийгэм биш шүү дээ !

Зочин
Зочин

Чинбатыг муучлахаар Сэлэнгийнхэн муу аргаар өдөв .Харин Сэлэнгийн Хулгайчууд баригдав.

Зочин
Зочин

Бас газар тариалангийн бүс нутаг, адуу 5 амтай гэгддэг. Идэхээсээ илүү тариаг гишгэж сүйдлэх нь их.

Зочин
Зочин

Энэ бөх бүтэхгүй л юм хийж яваа ш дээ, угаасаа мөрөөрөө явдаг, бусдад гай болдоггүй бөх гэж байдаг юм уу

Зочин
Зочин

Хөрөнгөтэй хүнийг үзэн ядсан оркуудын дөйсагнал бна л доо !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөрөнглөг хөдөлмөрийн баатарууд чинь нэг иймэрхүү. Хүн алсан алхийг завдсан оргон зайлсан. Монголын ГУТАМШИГ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хөоөнг

Холбоотой мэдээ

Back to top button