Малчид хамтран өөртөө үйлчлэх зуслан нээлээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хамгийн алслагдмал Хантай багийн малчид, зөгийчид нутгаа аялагчдад ээлтэй болгох зорилгоор "Хантай" зуслан байгуулжээ.
Эл зуслангийн онцлог нь тэдэнд үйлчилгээний салбарт мэргэшсэн хүний нөөцийн олдоц хомс тул амралтын газрыг "өөртөө үйлчлэх" менежменттэйгээр зохион байгуулж байна.
Энд зуслангүй гэр бүлүүдэд өөрсдийн зусландаа байгаа мэт тухтай мэдрэмж төрүүлж бүгдийг өөрсдийн хүссэнээр хийх боломжийг олгож, хот суурин газрын хүмүүс хөдөө аялахад тулгардаг бэрхшээлүүд шаварт суух, даарах, майханд хонох, усанд орох боломжгүй байх, бохир жорлонд бие засах, унтлагын хэрэглэл, сав суулга ачиж явах зэргийг сайтар тооцоолж тохьтой, цэвэр цэмцгэр, байгальд ээлтэй, минимал байдлаар шийджээ.
Зуслангийн эзэд аялагчдадаа хоол бэлдэлцэх, хүүхэд харалцах, гэр цэгцлэх, буу халах, таван гар суух зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё үйлчилгээ санагдлаа хөдөө олон хүүхэдтэй явахаар зутрах гд бг шүү
Сайхан санаа байна баярлалаа
Захиалга өгье Яаж холбогдох вэ? Утасны дугаар?