ДЭЛХИЙ

Ши Жиньпин, Энтони Блинкен нар "харилцаандаа ахиц гаргаж чадлаа" гэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн ням гарагт /2023.06.18/ БНХАУ-д айлчлал хийхээр Бээжинд газардсан.

Тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Чин Ган, дипломатч Ван И болон Ши Жиньпин нартай уулзсан юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд өндөр албан тушаалтай АНУ-ын дипломатч БНХАУ-д огт айлчлаагүй байсан билээ. Блинкен Ши Жиньпинд бараалхаж 30 гаруй минут хэлэлцээ хийсний дараа мөргөлдөөн гарахаас зайлсхийн хоёр улсын дунд үүссэн ширүүн өрсөлдөөнийг тогтворжуулахыг хичээх тохиролцоонд хүрсэн байна.

Мөн Блинкен Тайваний асуудлыг хөндөж ярьжээ. Ши Жиньпин хэлэлцээ дууссаны дараа “Хоёр тал зарим асуудлаар тохиролцоонд хүрч, ахиц дэвшил гаргаж чадлаа. Энэ бол маш сайн зүйл” хэмээсэн байна.

Ирэх саруудад өөр томоохон албан тушаалтнууд АНУ-аас БНХАУ-д айлчлах төлөвтэй байгаа.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Сангийн сайд Жанет Йеллен, Худалдааны нарийн бичгийн дарга Жина Раймондо нар Бээжинд айлчлал хийх аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button