Зээгээ малын тэжээлээр дарж хөнөөсөн иргэн 15 жилийн ял сонслоо
Хоёр сартай зээгийнхээ амийг хөнөөсөн хэрэг энэ оны нэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө гарсан билээ.
Хэргийг эргэн сануулахад охиноо эцэггүй хүүхэд төрүүлсэн хэмээн буруушааж, хичээлдээ явсан үед нь малын тэжээлээр зээгийнхээ амийг хөнөөсөн хэрэг Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан гэх газар гарсан юм.
Эл явдал болсноос хоёр хоногийн дараа хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага авсан байдаг. Улмаар дуудлагын дагуу шалгаж, зээгийнхээ амь насыг хохироон, булсан болохыг олж тогтоосон юм.
Тэгвэл эл хэргийг үйлдсэн 53 настай иргэн Ц-гийн хэргийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр болжээ.
Улмаар шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн 10.1-2-2.7 болон 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар яллажээ. Түүнд шүүхээс 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах
2-2.7 хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж
2-2.8 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан бол 8-15 жилийн хорих ялаар шийтгэнэ.
А.ДАВАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчуудын зарим нь хүнд хүн илүүдэхгүй ээ гэж ярьдаг. хөөрхий нялх хүүхэдээ алж бхаар хүнд үрчлүүлчихгүй. Амийг нь хороодог алуурчин бэ? Эцэст нь Ховдод яасан их аймаар гэмт хэрэгүүд гараад бна вэ
Хүүхэд ямар буруутай юм бэ.
Нүгэл нь нүдээрээ гарнаа.
Arai hertsgiii shu tiim jhan yumiig hard hair ni hurehgui bna geheer hun bish bha