Улс төрийн мэдээ

Гадаад өрийн төлбөрөөс 87.1 тэрбумыг танаж, төсөв тодотгожээ

2023 оны төсвийг тодотгож, цалин болон нийгмийн халамжийн зардлыг нэмэх шийдвэр гаргасан.

Үүгээр энэ жилийн зардлаа нийт 1.89 тэрбум төгрөгөөр нэмж буй. Зардлын эх үүсвэрээ Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн өсөлттэй, эерэгээр холбон тайлбарлаж байгаа юм. Тэрбээр "Эдийн засаг өөрөө, жамаараа тэлсэн нь ийм бодит өсөлтийг бий болгосон. Түүнээс хүчээр орлогоо задалж, зардлаа нэмсэн хэрэг биш" хэмээсэн.

Тэгвэл, төсвийн тодотголын хүрээнд өөрчлөгдсөн зардлын хэмжээг өчигдөр (2023.06.20) инфографик хэлбэрээр танилцуулсан. Үүнээс харахад, зээлийн хүүгийн төлбөрт өгөх зардлыг 87.1 тэрбумаар танасан нь харагдаж байна.


Өөрөөр хэлбэл, гадаад өрийн хүүгийн төлбөрт 87.1 тэрбумыг өгөх байсныг бусад зардлууд руу хуваарилсан нь харагдаж байна. Энэ ачаа ирэх жилийн төсөвт нэмэгдэж ирнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button