Нийгмийн
Үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөөд зугтжээ
Үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөөд зугтсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугатсан" гэх дуудлага, мэдээллийг өнөөдөр 11.25 цагт хүлээн авсан байна.
Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна.
Цагдаагийн алба хаагчийн толгой болон нуруу гэмтсэн, эмнэлгийн тусламж үзүүлэхээр хүргэж байгаа ажээ. Одоогоор нэмэлт мэдээлэл ирээгүй байна.

Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.