Нийгэм мэдээ
Г.Гансүлдийг 9 сая төгрөгөөр урамшуулна

Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаан Чех Улсад тавдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болсон. Уг уралдаанд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлд гуравдугаар байр эзэлж Засгийн газрын 120 дугаар тогтоолд заасан мөнгөн шагнал хүртэх болзлыг хангасан билээ.
“Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг.
Тэгвэл энэхүү журмыг үндэслэн Г.Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.

Эх сурвалж: Соёлын яам








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huurhuun huuhed bn
Баяр хүргэё хүү минь сайн байна
Баяр хүргэе! Хөөрхөн хүүд амжилт хүсье.ирэх жил 1д ороорой. 9сая нь ч юу вэ дээ.ядахдаа бүтэн 10 сая өгч болдоггүй юм байхдаа.