Нийгэм мэдээ
Импортын 46.4 хувийг хангасан "Монос"-ыг давамгай байдалт ААН гэж үзжээ

"Моносфарм трейд" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр 100 хувийн саналаар тогтоожээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул Твиттер хуудастаа жиргэн, мэдээлсэн байна.
Тодруулбал, ШӨХТГ-ын 2023 оны гуравдугаар хуралдаан өчигдөр болжээ. Үүгээр эмийн импорт, ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоох судалгааг хэлэлцжээ.
Улмаар, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар "Моносфарм трейд" ХХК-ийг давамгай байдалд аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.
2022 оны хэмжээнд, эмийн зах зээлд 131 ААН импорт, ханган нийлүүлэлт хийжээ. Үүний 46.4 хувийг "Моносфарм трейд" ХХК дангаар нийлүүлжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.