Илон Маск Марк Зукерберг хоёр октагонд “тулалдана”

Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн тоонд багтдаг Илон Маск, Марк Зукерберг хоёр октагонд “тулалдахаар” тохиролцсон байна. Анх Маск өөрийн Твиттер хуудас дээрээ Зукербергтэй октагонд орж тулалдахад бэлэн гэж бичсэн аж.
Үүний дараа Зукерберг Маскийн жиргээг скриншот хийж “Байршлаа надад хэл” гэсэн тайлбартай пост оруулжээ. Маск Зукербергт “Вегасийн октагон” гэж хариу өгчээ. Үүний талаар “BBC” агентлаг “Meta” компаниас тодруулга авахад “Тайлбарлаах байх зүйл үгүй” гэж хэлсэн байна.
Мөн энэ сар 52 хүрэх Маск “Би өрсөлдөгчийнхөө дээр хэвтээд юу ч хийдэггүй “Далайн морь” нэртэй техник бий” гэж жиргэжээ. Үүний дараа тэрбээр далайн морины бичлэг Твиттер дээрээ байршуулсан болохоор олон хүн түүнийг Зукербергтэй тулалдана гэж тоглоомоор хэлсэн гэж бодож байгаа юм.
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.