Нийгэм мэдээ

Хамба лам З.Санждорж булхайг дэлгэнэ хэмээж, Гандантэгчинлэн хийдийн хурлыг үймүүллээ

13 настай хүү Гандантэгчинлэн хийдийн дотуур байранд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл түгээд буй.

Энэ асуудлаар өнөөдөр (2023.06.23) Гандантэгчинлэн хийдээс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Хуралд Нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар, Жаяг дүлба Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн нар байр сууриа илэрхийллээ.

Тэд Гандантэгчинлэн хийдэд огт ийм асуудал болдоггүй гэлээ. Мөн хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг тогтоохоос нааш ийн хэлмэгдүүлж болохгүй хэмээж байв.

Тэгвэл, хэвлэлийн хурлын үеэр хөндлөнгөөс байлцсан З.Санждорж хамбаас сэтгүүлч асуулт асууснаар үл ойлголцол үүслээ.

З.Санждоржийн хувьд "Булхай бол байгаа. Лам нар нь өөрсдөө шударга байя л гэж байгаа. Болсон үйл явдлыг нийгмээс нуугаад бүтэхгүй. Үнэн юм ярих гэхээр ингэж дарамталдаг. Ганц одоо илэрч байгаа юм биш. Хамгаалаад өнгөрөх гэж байгаа бололтой. Ингэж болохгүй, нийгэм өөр болсон. Энэ асуудлыг би олон жил ярьж яваа. Дамбадаржаад үг хэлснийх нь төлөө нэг хүүхдийг хөөгөөд явуулсан. Өөрсдийгөө өмгөөлж, бүх юмаа хамгаалаад гарч болохгүй. Энэ болдог уу, болдог. Болсоор ирсэн. Буддын шашнаа хамгаалах гэж байгаа нэрээр нурааж байна. Бүх баримтууд миний утсанд байгаа. Та нар ингэж худлаа мэдээлэл хийж болохгүй" гэж байв.

Гандантэгчинлэн хийдээс түүнийг гарахыг шаардаж, санхүүжилттэй, тодорхой зорилготойгоор гүтгэн харлуулах ажил хийж байна гэлээ. Мөн З.Санждорж хамбын байр суурь Гандантэгчинлэн хийдийг төлөөлөхгүй гэдгийг онцолж байв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүхэл бүтэн хүүхдийн хүчирхийлэлийн асуудал ярьж байхад юун захиалгаар харлуулах вэ. Монгол түмниы сүсэг бишрэлээр далимдуулж Мөнгө угаадаг газраа хамгаалж байна Тэр айгаад босоод босоод явж байгааг нь хараа биздээ муу сайн цэвүүн юмнууд????????

Зочин
Зочин

Зөв шүү яриулаач

zochin
zochin

Sanjdorj butexguieee

Зочин
Зочин
Reply to  zochin

Хэдэн жилийн өмнө хүчирхийлэл боллоо гээд хэвлэлээр явж л байсан.одоо бас хүчирхийлэл...Саж үнэн хэлжээ

Зочин
Зочин

Санж гэж нэг муухан амьтан, хэний мөнгөөр хэрхэн турхирахаа сайн мэднэ ээ.

Мөнхбат
Мөнхбат

Гандан хогийн тантан болсон гэдгийг тэнд бсан лам хэлсээн.Үнэн.

Зочин
Зочин

Бүхэл бүтэн нялх хүүхдүүдийн чухал асуудал яригдаж байхад битгиы өөрсөдиыгөө өмөөрөөд бай!!!!!!Ард түмэн тэнэг биш хар цагаанаа ялгана!!!!!!Ийм булай явдалыг нуух гэсэн юм уу???????Эгэ хүүхдүүд яах болж бхйна!!!!!Та нарыг нэр сүрийг бодоод хүүхдүүд амьдын тамд байх ёсой юу???????

Зочин
Зочин

Санждорж бол үзсэн ном үгүй сурсан сургуульгүй өөрийгөө рeкламдсан мөнгөний хойноос үхэн хатан явдаг зальжин нөхөр гэдгийг сүсэгтэн олон мэднэ Булхайг нь мэдэж бсан бол хэлэхгүй юу хийж явсан хүн бэ Чой хамбын суудалд санаарахсан энэ хүний хийж буй үйлдэл үүгээр дуусахгүй дэ Харж л байя....

zochin
zochin
Reply to  Зочин

buruu yarij bna.ene hynii esreg tal shig bna.Canjdorj hamba bol harin ch bvh shashnii surguuliig tugssunnomtoi erdemtei bolovsroltoi gaduurhagddag xvn shvv

Зочинцэцэгуэцэг
Зочинцэцэгуэцэг

Арав хорин жилийн өмнөөс л Санждорж өолон бусад хийдийн тэргүүн лам нар Гандан болон удирдага Чойжамцыг түүнийг ажлаа сайжруулах ёс суртахууны уналт хөрөнгө мөнгө хцвьдаа завшсан үрэгдүүлсэн, түүхийн ховор бурхан тахилын эд зүйлсийг зарж үрэгдүүлсэн идэж шамшигдуулсан талаар мэдэгдэл хийж шүүмжлэхэд Гандангийн удирдлага өөрсдийгөө өмөөрч шавар арслан царайлж бусаддаа бурууг тохож бузраа ариутгаж цэвэрлэхийг эрс эсэргүүцэж байсан даа! Зөв л дотоод шүүмжлэл байж дээ! Бугшсан бузрыг арилгаж ариутган гэмт этгээдүүдийг яллаж санхүүд нь хөрөнгө мөнгөнд нь аудитын шалгалт оруулья

Х Богдыг эсэргүүцэж байна.
Х Богдыг эсэргүүцэж байна.

Лам нарт очиж мөнгө өгч давруулахаа болцгооё. Тэгж байж хуурамч номгүй лам нар багасна шдээ. Орчин үеийн лам нар гаднаа сахилыг сахигч гяланцаг, дотроо нүглийг үйлдэгч п?##?анцаг гэгч болж байна. Эхнэртэй лам нарыг лам гэж иргэд хүлээж авахгүй байхад энэ шашин аяндаа сайнаар өөрчлөгдөнө. Лам нэр дүрийг баригч хуурамч хүмүүсийг өөгшүүлж мөнгө өгч долгинодог иргэдийн буруу байгаа шүү. Шашнаа өөрчлөх хүч иргэдэд байна. Тэгж байж ном ёсоороо сахилаа сахисан лам нар нь ялгарч гарна. Иргэд төр,шашин, лам нарт хатуу чанга шаардлага тавих цаг нь болсон.

Бямбаа
Бямбаа

Хамба Санждоржийн хэлсэн үг ор тас худлаа ч бас биш бхаа шалгах нь л зөв бхаа

ламбхай
ламбхай

лам нар байнга ийм л байсан байна.Ла нар худлаа ярьж байхад хэжнд бид итгэх вэ

Zochin
Zochin

Ene hun ih sonin dandaaa l iim ym yrij ym nuraaj ywah ymaaa.
Sanaj baiwal tsagaan saraar ch gandangiin esreg ym yrina gandand duichin udur bolson ch naana tsaana bas ymar 1 uur ym yrina. Hezee bileee 1 orshuulgiin gazar gandangaas humuus irsen bhad bas esreg ym yridag.
Urdaas irdeg nuuts daalgawartai baihaa barag

Зочин
Зочин
Reply to  Zochin

Шарын шашин чинь өөрөө манж хятадын бодлогоор урдаас орж ирсэн шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Zochin

Gandan ni ooroo eserguu ch um bil uu

Зочин
Зочин

Пээ ямар балиар юм бэ

Зочин
Зочин

Эр эм янхан

Зочин
Зочин

Хэдэн жилийн өмнө билэгийн хүчирхийлэл боллоо гээд л бас хэл ам гарч л байсан.Одоо бас хүчирхийлэл боллоо

Зочинeee yaaandaaa
Зочинeee yaaandaaa

Sanj gedeg bvh emnd orlchoh durtai gar bvtehgv xvn shvv

Зочин
Зочин

Санждорж ламхай явсан газар балагтай.Батгана суувал өттэй

Оогий
Оогий

Хүүхдийн эрх зөрчигдөж хүчирхийлэлд өртсөөр байхад арга хэмжээ авч алдаа завхралаа засахын оронд арьсаа хамгаалж, мэдээлэл өгсөн хүүхдийг хөөж явуулснаар асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байгаа бол горьдсоны гарз шүү. Удирдах албан тушаалтнуудыг сайн шалгах хэрэгтэй, олон сүсэгтэний итгэл дээр тоглож бизнес хийхээ болих хжрэгтэй. Ар талдаа хамгаалалттай болоод том том дугараад бгаа юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button